|

Баян-өлгий аймгийн ЗДТГ ын дарга талийгаач хүргэнээр Цэргийн алба хаалгажээ

zulaa 2015/04/27 1177 0

123

Монгол Улсын иргний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 р зүйлийн 5 р хэсэгт заасны дагуу цэргийн албыг дүйцүүлэн хаах  журмыг Засгийн газрын  2008 оны 49 р тогтоолоор батлан мөрдөж ирсэн билээ.Энэ журамд заасны дагуу Монгол Улсын засгийн газраас 2012 онд Баян-Өлгий аймгийн хэмжээнд нийтдээ 20 хүнийг цэргийн албыг дүйцүүлэн хаалгахаар шийдвэрлэсний дагуу Аймгийн Иргэдийн төлөөлөгчидийн хурлаас уг тоог сумдад хувиарлан цэргийн албыг хаах иргэдийн тооны хязгаарыг тогтоож өгчээ.Засгийн газрын 49 р тогтоолоор баталсан журам  ёсоор уг хяналтын тооны дагуу Сумын ИТХ аас тухайн онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн нэрсийг тодоруулан шийдвэрлэж,Аймгийн засаг даргад өргөн мэдүүлэх ба Түүний дагуу засаг даргын захирамж гарсанаар тухайн иргэн цэргийн албыг хааж эхэлснээр тооцогдоно.2012 оны 6 сарын 15 ны өдөр Аймгийн засаг дарга 318 тоот захирамж гаргаж 20 хүнийг алба хаалгахаар шийдвэрлэж,тэр хүмүүстэй Цэргийн штаб,алба хаалгагч сумдын ЗДТГ,алба хаах иргэдтэй гурвалсан гэрээ байгуулан цэргийн алба хаалгах ажлыг хууль, журмын дагуу зохион байгуулахыг Цэргийн штабын даргад даалгажээ.

Харамсалтай нь уг захирамжаар алба хаах 20 хүний нэрсийн жагсаалтыг хавсралт ёсоор батлах байсан боловч захирамж ямарч хавсралтгүй гарчээ.Тийм болохоор аль сумын хэн гэгч алба хаах нь тодорхойгүй болжээ.Үүнийг овжингоор ашигласан Цэргийн штабын дарга нь уг жагсаалтад Баян айлын эрх танхай хүүхдүүд,мөн цэргийн албыг мөнгөн хэлбэрээр дүйцүүлэн хаахаас зайлсхийсэн зальт аавын хүүхдүүдийг ар өврийн хаалгаар оруулан бүртгэж,тэдэнтэй хуурамч гэрээ байгуулан Цэргийн үүргтний үнэмлэхэд нь цэргийн албыг хааж эхэлсэн хааж дуусгасан талаар тэмдэглэл хийж өгч,тэднийг Цэргийн албанаас болон Монгол Улсын үндсэн хуулинд заасан үүргээс нь хөөрхөн аргаар ”бултуулж” байжээ.

321

2012-2014 онд Цэргийн албыг хааж эхэлсэн дайчдын дотор  Досжаны Хуатхан гэгчийн нэр орсон байжээ.Дээрхи журам ёсоор алба хааж буй иргэн тухайн орон нутагт алба хаах 2 жилийн хугацаанд биерээ байж,янз бүрийн дайчилгаа,байгалын гамшиг,онцгой байдал,болон хил хамгаалах ажилд дайчлагдан алба хаах ёстой.Цэргийн штаб нь Д.Хуатхантай байгуулсан гуравалсан гэрээг түүний эзгүйд боловсруулан гарын үсгийг нь бусдаар зуруулан,Хаалгагч Өлгий сумын засаг даргын тамгын газрын дарга агсан Т.Рысбекийн гарын үсгийг бусад хүнээр орлуулан зуруулж байсаныг бодвол энэ гэрээ тухайн үед үйлдэгдсэн нь эргэлзээ төрүүлж байна.

Д.Хуатхан нь 2012-2013 онд МУИС ын өдрийн ангийн оюутан байсан бөгөөд 2011 оны 6 сард Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйлийн 181.2.1 д зааснаар танхайн хэргийн улмаас Баян гол дүүргийн шүүхээр таслуулан 3,1 жилийн хорих ялаар шийтгүүлэн тэнцэгдсэн ялтан байжээ.

Харин 2014 оны 07 сарын 10 ны өдөр Аймгийн засаг дарга  418 тоот хуурамч захирамж гаргаж цэргийн албыг биеэр хаасан дайчдын нэрсийг жагсаалтаар баталсаны дотор нөгөө Д.Хуатханы нэрийг оруулсанаар  тэр Монгол Улсын Үндсэн хуулийн 17 зүйлийн 1 дэхь хэсэгт заасан эх орноо батлан хамгаалах үүргээ”нэр төртэй”биелүүлсэнээр тооцогдон насан туршид цэргийн албанаас бултжээ.

Түүнээс гадна энэ захирамжаар халагдсан дайчдын нэрсийн жагсаалтын дотор Аймгийн засаг даргын тамгын газрын дарга Т.Манкейгийн талийгаач хүргэн Д гийн нэр орсон байгаагийн бодоход энэ захирамж хир үнэний хувьтай байгаа нь тодорхой.Талийгаач Д.нь 2013 оны эхээр өвчний улмаар бурхан болжээ.

Талийгаачын ажил төрөл,оршуулгын ажилд аймгийн засаг дарга өөрийн биеэр,Тамгын газрын хэлтэс албаны дарга нар бүгд оролцож байсан болохоор мэдэж баймаар юм.

Миний бие үүнийг талийгаач хүүгийн ясыг нь өндийлгөн,сүнсийг нь зайлуулахыг оролдож бичээгүй гэдгийг дурдмаар байна.Аллах тэнгэр өршөө.

2012 онд талийгаачын хадам аав нь Т.Манкей нь Цэнгэл сумын засаг дарга байсан бөгөөд тэр үед цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн нэрсийн жагсаалтад оруулсан бололтой.

Т.Манкей урьд нь Цэнгэл сумын засаг дарга байхдаа 2012 оны сүүлээр орон нутгийн сонгуульд Аймгийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдохоор нэр дэвшиж жирийн барилгачин залууд ялагдал хүлээсэн сумандаа нэр хүнд муутай нэгэн байжээ.Түүгээр ч барахгүй сумын хэмжээнд иргэдийн төлөөлөгчдийн ихэнх суудлыг өрсөлдөгч намд алдсан "гавьяатай” байжээ.

Сонгуулийн дараа дэгүүр албан тушаалтай хэн нэгэний татаасаар одоогийн эрхэлж буй Аймгийн Засаг даргын тамгын газрын даргын хариуцлагатай  албан тушаалд зааларч хуулийг гууль болгон Засаг даргын тамгын газарт төрийн албаны  монополь эрх тогтоож дураараа дургиж байгаа үйлдлийн захаас нь цухалзуулан дурдахад энэ байна.

ЗДТГ ын дотоод журам ёсоор Аймгийн засаг даргын захирамж гаргахад эхлээд Тамгын газрын дарга хянаж эрх олгож дараа нь Тамгын газрын хуулийн хэлтсийн дарга хууль зүйд нийцэж буйг хянасны дараа Засаг дарга гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болж бүх нийтээр дагаж мөрддөг.

Үнэнээ хэлэхэд Цэргийн албанд одоогийн байдлаар малчин,ядуу айлын хүү,Мөн эх орноо гэсэн зүрх сэтгэлээр Монгол улсын бүрэн эрхт байдлыг батлан хамгаалах гэсэн эх оронч сэтгэлгээтэй хүүхдүүд эрхий хуруу нь хөлдөж тасартал дархан хилийг манаж,зарим нь Африкийн 60 градусын халуунд шарагдан,цус сорогч шумууланд хазуулан байж алба хааж байна.Гэтэл….

Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаа Монгол Улсын бүрэн эрхт байдалд ямар нэгэн гадны дайсагнасан халдан довтлогоо гарвал та тухайн үед зарлиг буулган БУУНДАА команд өгч бүх цэрэг дайчдыг бэлэн жагсаавал таны цэрэг нэгээр биш хэд хэдээр дутах байсан байна шүү.Тийм учраас тайван цагт хэдэн цэргийн тооллого явуулан Үндсэн хуулинд заасан үндсэн үүргээ биелүүлээгүй цэргийн албанаас зайлсхийж буй хүмүүст хуулийн хатуу цээрлэл хүлээлгэх цаг нэгэнт болжээ.

Миний бие хэн нэгний нэр төр ,алдар хүндэд сэв суулган,гутаан доромжлох,гүжирдэн гүтгэхийг оролдож бичээгүй зөвхөн үхэн бодит байдлыг захаас нь цухас дурьдалаа.

Чөлөөтэй хэвлэн нийтлэгдэх энэ эрхийг надад 25 хан настай ардчилал Үндсэн хуулиар авч өгсөн болохоор үзэглэж буй маань энэ байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6-р багийн оршин суугч………………………Б.Мурат

Санал болгох

Сэтгэгдэл

top