|

Япон улсын тэргүүн хатагтай АНУ-ын Ерөнхийлөгчтэй ярихыг хүссэнгүй

batzeveg 2017/07/21 335 0

Япон улсын тэргүүн хатагтай АНУ-ын Ерөнхийлөгчтэй ярихыг хүссэнгүй
ХБНГУ-ын Гамбург хотноо болсон Их-20  дээд хэмжээний уулзалтын үеэр оройн зоогийн үеэр АНУ-ын Ерөнхийлөгч  Дональд Трамп Япон улсын Тэргүүн хатагтайг үл тоомсорлосон ааш аяг гаргасан билээ. Үүнийхээ дараахан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путинтай хоёр дахь удаагаа уулзах үеэрээ  Аки Абэ "Англиар ярьдаггүй" хэмээн ярьсан тухай баттай эх сурвалжууд мэдээллэв. АНУ-ын Ерөнхийлөгчийн ийнхүү хэлсэн нь ч цаанаа учиртай байсан нь одоо л тайлагдаж байгаа юм. Энэ тухай The New York Times –ын сэтгүүлчийн асуусан асуултанд Ерөнхийлөгч Трамп " Бүр Сайн байна уу? байхгүй шүү” хэмээн хариулсан байна. Үүгээр ч зогсохгүй "Бүтэн 1 цаг 45 минутын турш үргэлжилсэн оройн зоогийн үеэр нэг ч үг солиогүй нь үнэхээр хүнд байсан” тухайгаа ч сэтгүүлчид хэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп : Аки Абэ-гийн нөхөр Шинзо Абэ үнэхээр гайхалтай залуу бөгөөд тийм болохоор бүр ч хэцүү санагдсан. Гэхдээ л би түүнд сайн хандсан, тэр их сэтгэл татам эмэгтэй. Надад таалагдсан. Оройн зоог үнэхээр сайхан байсан хэмээн ярьжээ.

Хамгийн сонирхолтой нь Японы чинээлэг гэр бүлээс гаралтай, Токиогийн Ромын католик шашны сургуулийг төгсөж, дараа нь коллежид суралцсан өндөр боловсролтой хатагтай Абэ үнэхээр англи хэл мэддэггүй гэж үү. Түүний суралцсан сургуулиуд бүгд сургалтынхаа хөтөлбөрт англи хэлийг багтаасан байдаг аж.Япон улсын Ерөнхий сайдын гэргий, 55 настай Тэргүүн хатагтай Аки Абэ-гийн англи хэлээр илтгэл тавьж буй бичлэг интернэтэд тавигдсан нь бий.

Мөн АНУ-ын экс тэргүүн хатагтай Мишель Обаматай ихэд дотно харилцаатай байж, хоорондоо шивнэлдэж, хөгжилтэй зүйлс ярин инээлдэж байгаа зургууд ч бий.

Япон улсын Ерөнхий сайдын гэргий, 55 настай Тэргүүн хатагтай Аки Абэ-гийн англи хэлээр илтгэл тавьж буй бичлэг интернэтэд тавигдсан нь бий. Мөн АНУ-ын экс тэргүүн хатагтай Мишель Обаматай ихэд дотно харилцаатай байж, хоорондоо шивнэлдэж, хөгжилтэй зүйлс ярин инээлдэж байгаа зургууд ч бий.

Япон улсын Тэргүүн хатагтай тэгэхээр АНУ-ын Ерөнхийлөгчтэй ярилцахыг огтхон ч хүсээгүй гэсэн дүгнэлт эндээс гарч байгаа юм.  Энэ талаар америкийн иргэдийн байр суурь хуваагдаад байгааг сошиал ертөнцийн постуудаас харж болно. Зарим нь япон улсын тэргүүн хатагтайг англи хэл мэдэхгүй хэмээн бат итгэж, үүндээ ихэд цочирдсон гэдгээ илэрхийлсэн бол нөгөө талд хатагтай Аки Абэ-гийн хийсэн үйлдлийг дэмжиж, хүн өөрөө хүсэхгүй бол Америкийн ерөнхийлөгч байсан ч үг дуугарахгүй байх, харьцахгүй байх эрхтэй гэсэн хандлага ч гараад байгаа юм.

Энэ бүхний эцэст Япон улсын Тэргүүн хатагтай Аки Абэ юуны учир АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай үг солих нь бүү хэл, мэндлэсэнгүй вэ?

Магадгүй ерөнхийлөгчийн үзэл бодол, олон улсын тэргүүнүүдтэй уулзахдаа биеэ авч яваа байдал, дээрэнгүй зан, бүдүүлэгдүү ааш аяг нь хатагтай Абэ-д таалагдсангүй юу?

Санал болгох

Сэтгэгдэл

top