|

Хакухо 39 дэх түрүүгээ хүртэж, шинэ рекордын эзэн боллоо

batzeveg 2017/07/24 527 0

Хакухо 39 дэх түрүүгээ хүртэж, шинэ рекордын эзэн боллоо

Мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр Нагоя башёд түрүүлж, 39 дэх түрүүгээ хүртсэн. Тэрбээр тус башёд озэки Кайогийн 1047 давааг 1050 болгон ахиулж хамгийн олон ялалт авсан бөхийн рекордыг шинэчлэн тогтоосон юм. Япончуудын бахархал озэки Кайо 1988-2011 оны хооронд барилдах хугацаандаа1047 давааг аван хамгийн олон давсан амжилтын эзэн болж байсан билээ.

Нагоя башёд дөрвөн аварга, гурван арслан цолтнууд барилдсан учраас өрсөлдөөн ихтэй байлаа. Гэвч шинэхэн аварга Кисэносато эхний өдөр, аварга Какүрюү М.Ананд гурав дахь өдөр өрсөлдөгч бөхдөө унан тэд башёгийн дундаас тэмцээнийг орхисон юм. Тиймээс их аварга Хакүхо, Харүмафүж нарын хооронд гол өрсөлдөөн гарах байх гэж байсан ч аварга Харүмафүжи Д.Бямбадорж эхний хоёр өдрийн барилдаанд мөн л унаж орхисон нь тэргүүлэгчийн орхисон.

Гэхдээ Хакүхогийн өрсөлдөгч олон байлаа. Болгарын бөх Аояама түүний гол өрсөлдөгч байсан бөгөөд тэрбээр сүүлийн өдрийг хүртэл Хакүхогийн араас ганцаараа нэхэж 13 даваатайгаар башёг өндөрлүүлсэн. Гэхдээ Аояама маэгаширагийн 8-с барилдсан учраас чансаа өндөр бөхчүүдтэй барилдаагүй юм. Гэхдээ тэр Нагоя башёгийн гол шагналын эзэн болсон. 

Хакүхо башё эхлэхээс өмнө 39 дэх түрүүгээ авахаас гадна озэки Кайогийн амжилтыг эвдэн гэдгээ амалсан. Тэрээр энэхүү амлалтаа биелүүлж чадлаа. Түүнийг энэ башёд давсан ганц бөх бол сэкиваке Митакүми юм. Тэрбээр их аваргыг 11 дэх өдөр давсан бөгөөд улмаар башёг 9 даваатай өндөрлүүлсэн.

Хакухо 39 дэх түрүүгээ хүртэж, шинэ рекордын эзэн боллоо

Нагоя башёг Харүмафүжи Д.Бмябадорж 11, озэки Такаясү 9 даваатай өндөрлүүлсэн бол озэки Гоэйдо 7 даваатайгаар башёг дуусгалаа. 

Хакүхо М.Даваажаргал өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын барилдаанд 1000 давааг авч, улмаар 2016 оныг 1008 даваатайгаар өндөрлүүлж байсан юм.

Хакүхогийн хувьд мэргэжлийн сүмод эвдэж чадаагүй гурван амжилт байсны хоёрыг нь энэ ондоо багтаан эвдэх зорилго тавьсан. Тэрбээр долдугаар сарын тэмцээнд хамгийн олон ялалт авсан Кайогийн амжилтыг ахиуллаа. Мөн одоо түүнд аварга цолтой хамгийн олон башё барилдсан амжилтыг эвдэх үлдээд байна. Энэ амжилтыг ёкозүна Китаноүми аварга 63 башё дараалсан амжилтаар эзэмшдэг билээ. Харин Хакүхогийн хувьд Нагоя башё 60 дахь башё юм. Мөн түүний өмнө ёкозүна Фүтобаяама 69 даваа үргэлжлүүлэн давсан амжилт байна.

Японы мэргэжлийн сүмод олон амжилтын эзэн болж байгаа их аварга Хакүхо М.Даваажаргал 39 дэх түрүүгээ хүртэж, 1050 дахь даваагаа авлаа.

Санал болгох

Сэтгэгдэл

top