|

Энэ өдрийн зурхай /2017.07.26/

munkhbat 2017/07/26 456 0

Энэ өдрийн зурхай /2017.07.26/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны долдугаар сарын 26. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны дунд улаан морь сарын шинийн 3. Буд гараг.  Бага морь одтой, Хоёр хар мэнгэтэй хөх бар өдөр.

                          Барилдлага: Үхэх 
                          Шүтэн барилдлага:Авахуй 
                          Суудал: Төмөр

 Өдрийн наран 5 цаг 24 минутад мандан, 20 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно.

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Энэ өдөр бүхэлдээ хүнд өдөр болох магадлалтай. Өнгөрсөн сарын сүүлийн өдрүүдтэй харьцуулахад санхүүгийн бичиг баримт бүрдүүлэхдээ алдаа гаргах эрсдэл их байна. Хоёрдмол утга санаатай тодорхой бус үг хэллэгүүдийг анхаарч бүх бичиг баримтуудыг анхааралтай нягтлан унш.


ҮХЭР (4/20-5/20)

Хүүхдүүдтэй харьцах харьцаанд хүндрэл үүснэ. Шилжилтийн настай холбоотойгоор хүүхдүүддээ анхаарал их тавь. Гадаад орчинтойгоо зөрчилдөнө. Тухайлбал, ажил дээрээ хамтрагчтайгаа, гэртээ хөрштэйгөө зөрчилдөнө. Өдрийг тайван хэмнэлээр өнгөрөөхийг хичээ. Бусдад шаардлагатай байх гээд хэрэггүй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Таны саналыг жадлан эсэргүүцнэ. Өрсөлдөгчид чинь таны санаа бүтэшгүй, эдийн засгийн хувьд үр ашиггүй, эрсдэлтэй, хуучирсан хэмээн батлахыг оролдоно. Байр суурин дээрээ хатуу зогс. Улиг бололгүй, тууштайгаар, өөрийнхөө зөвийг итгүүл.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Бүтээлч өдөр. Хийсэн ажлын үр дүн жилийн эцэст харагдана. Чиглэлийг нэг чигт барьж, юм юм оролдох хэрэггүй. Ингэж чадвал таны нэр хүнд өснө. Байр суурь бэхжинэ. Ойр дотнынхондоо хайр халамж тавь. Хэт ядрах, сэтгэлийн хямралд орох, элэг цөс өвдөх магадлалтай байна. Соёлтой харьцаа, идэвхтэй шургуу байдал, санаачлага зэрэг нь энэ өдрийн үйл явдалд гол туслагч болно.


АРСЛАН (7/23-8/22)   

Таныг бүх салбарт амжилт хүлээж байна. Үүний тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй. Тушаал дэвшинэ. Анхаарал болгоомж танд илүүдэхгүй. Шинэ ажил эхлэхэд амжилттай байна. Худал цуу яриа, хов живнээс болоод хэд хэдэн хүн зайгаа барина Хилийн цаана ажлынхаа нээлтийг хийнэ. Төлөвлөгөө бодитой хэрэгжинэ.


ОХИН (8/23-9/22)

Нэгэн хэвийн байдал, байнгын хөл үймээний хачин хослол таныг залхааж уйдаана. Амьдралаа олон өнгөтэй болгох өвөрмөц алхам хийх, ер нь бүхнийг шинээр эхлэх хүсэл төрнө. Ийм хүсэл тэмүүлэлд бүү авт. Та амьдралаа улам л хүндрүүлнэ.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Ахуйн, үйлдвэрлэлийн, авто осол гэмтэлд орж болзошгүй өдөр болно. Мэргэжлийн хүндрэл, бэрхшээл тохиолдож болзошгүй . Дээр нь таны гэр бүлийнхэн ч бэрхшээл учруулна. Тэдний хүсэл мөрөөдлийг үргэлж биелүүлж амжихгүй. Бусдын санаа бодлыг сонс, тэгвэл та олон зүйлсийг харах урьдын үзэл бодлоосоо татгалзаж болохыг од эрхэс зөвлөж байна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Хүүхдүүдэд тань ёс суртахууны төдийгүй санхүүгийн дэмжлэг шаардлагатай байна. Хүүхдүүдийнхээ сургалтад мөнгө бүү хайрла. Тэдэнд үе үе бэлэг бэлэглэж, хамт зугаалж бай. Тэдэнд таны анхаарал шаардлагатай байна. Хариуд нь тэд амжилтаараа таньд бэлэг барих болно.


НУМ (11/22-12/21)

Бодлоготой, суурьтай үйл ажиллагаа явуулах цаг үе ирлээ. Та ирээдүйн барилгынхаа суурийг тавина. Таны өмнө өргөн нөөц бололцоо нээгдэж байна. Уйгагүй хүчин чармайлт амжилтад зайлшгүй хүргэнэ.


МАТАР (12/22-1/19)

Чухал цаг үе ирж байна. Хэрэг явдал тантай тохиолдох үйл явдлуудад бус харин таны дотоод ертөнцөд байна. Сэтгэл хөдлөлөө хянаж чадвал бүх зүйл сайнаар төгсөнө. Хайр дурлалд зоригтой, зүттэмтгий, итгэлтэй байдлаар хандана. Та хүмүүст халамж тавих чадвартай байна. Гэхдээ маргаан зөрчилдөөнийг тойрч гарахгүй. Төлөвлөсөн аяллууд баяр хөөр сэтгэл ханамжийг авч ирэхгүй.


ХУМХ (1/20-2/18)

Таатай өдөр. Ажилдаа хүч, цаг бага зарцуулна. Хамт олны ажилд, нийтэч байдалд сайн өдөр. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд өөрийн төсөл, төлөвлөгөөндөө бусдыг татан оролцуулаарай. Учир нь хамт олны хүч илүү итгэл найдвартай, үр дүнтэй байна. Бүх зүйлс амжилттай болбол та оны эцэст нийгмийн болон материаллаг байдлаа дээшлүүлж чадна.


ЗАГАС (2/19-3/20)

Од эрхэсын эрхшээлээр ажил дээр тодорхойгүй байдал үүснэ. Өөрийн мэдлэг чадварт итгэлгүй байдлаас таагүй явдал гарч мэднэ. Энэ нь гадаадын харилцагч нартайгаа ажиллахад тун таагүй байна. Ажил дээрээ шинийг сэдэж, турших гэхээсээ сайн мэддэг хуучин арга барилаа хэрэглэсэн нь дээр.


Санал болгох

Сэтгэгдэл

top