|

Энэ өдрийн зурхай /2017.07.31/

munkhbat 2017/07/31 468 0

Энэ өдрийн зурхай /2017.07.31/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны долдугаар сарын 31. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны адаг улаагчин хонь сарын шинийн 8. Сумъяа гараг. Хонгорцог одтой, зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр.

                          Барилдлага: Үхэх
                          Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
                          Суудал: Хий

Өдрийн наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Эрч хүчний өсөлт, хувиралт, гайхамшиг мэт ер бусын үйл явдлуудыг бэлгэдсэн өдөр болно. Ойрын өдрүүдэд бусдын нүдэнд ямархуу байдлаар харагдах вэ гэдэгт та хариулах цаг иржээ. Та эргэн тойрныхоо хүмүүст таалагдаж, мөддөө залхаахгүй байх тийм шинэ дүр төрхийг сонгон авахад хамгийн тохиромжтой цаг үе.


ҮХЭР (4/20-5/20)

Эцэстээ та удаан үргэлжилсэн харьцаагаа таслах хэрэгтэй болно. Та эрх чөлөөтэй хүн шүү дээ. Өөрийнхөө талаар сайнаар ч муугаар ч ярих хэрэггүй. Эргэн тойрны хүмүүс таныг тэртээ тэргүй үнэлнэ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Таны зарим саналыг хүмүүс өөрсдөөс нь үл хамаарах шалтгаанаар хүлээн авахгүй нь бололтой. Бүү бууж өг. Нухацтай сууж саналаа бага зэрэг хугацаанд дарж байгаад, өөр талаас нь шинэчлээд ямар нэг онцгой зүйл мэт танилцуул. Та амжилтад хүрнэ.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Зөрчилтэй хоёрдмол өдөр. Нэг талаас хэт мэдрэмтгий байдал ба сэтгэл санааг тайван байлгах шаардлага нөгөө талаас эргэн тойрондоо шүүмжлэлтэй хандах байдал давхацна. Энэ нь гомдомтгой, дүрсхийсэн зантай болгож, нэг бол шууд нүүрэн дээр нь хэлж эсвэл гомдоход хүргэнэ. Нийгэм дэх байр сууриа олны дунд сэвтээхгүйн тул чухал уулзалт бүү төлөвлө.


АРСЛАН (7/23-8/22)   

Гялалзсан амжилтаа цэгцлэх өдөр. Нэр хүнд өснө. Гэрээс холуур орлого олох боломж танд байна. Аль болох ихийг амжуулахыг хичээ. Өөрийнхөө ажлаас илүү гэр бүлийнхнээ асуудалд анхаарлаа хандуул. Чухал шийдвэр гаргах, ажлын байраа солих, өөр сургуульд шилжих зэрэгт өлзийтэй. Шийдвэр гаргахын өмнө тухайн асуудал, ажил хэрэг, харьцаа, нөхцөл байдлыг нарийн нягт судал.


ОХИН (8/23-9/22)

Олонхи тань сэтгэлийн хөдлөлд автана. Өрсөлдөгчид амжилт ололтыг булаацалдаж багагүй төвөг чирэгдэл болно. Бүү бууж өг. Байр сууриа хамгаал. Азаар та дайчин чанараар дутахгүй нь. Хуульзүй ба журам дүрмийн хувьд зөв ба хоёр утга санаагүйгээр тогтоогдсон болохыг сайн судлахаас нааш ямар ч бичиг баримтад гарын үсэг бүү зур.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Ажил дээр өөрчлөлт гарах магадлалтай өдөр. Гол нь энэнд та бэлэн байх нь чухал. Ажил дээр үүссэн нөхцөл байдлын талаар учрыг нь олоход танд хүндхэн байна. Өдөр тутмын байнгын ажилдаа түүртэж, амрах цаг болсон байна. Бүх зүйлийг байранд нь тавихад эр зориг, золиос хэрэгтэй гэж танд зөвлөж байна.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Санхүүгийн байдал тань тун давгүй харагдаж байна. Аз таны талд байна. Үйл хэргээ эрүүл ухаанаар тооцоол. Түргэн зуур шийдвэр гаргах шаардлага гарвал зөн билгээ дага. Тэр танд зөв замыг зааж өгнө. Гэхдээ зарим муу хүмүүс таныг төөрөгдүүлэх санаа агуулж болзошгүй байна.


НУМ (11/22-12/21)

Энэ өдрийн өглөө ямар ч ажил эхлэхэд тохиромжтой. Лекц илтгэлд бэлтгэх, хурал цуглаан зохион байгуулбал амжилттай болно. Зарим нэгнийд нь хамаатнууд эсвэл хөршүүд тань зочилно. Сургалтын курс, шинжлэх ухааны төлөвлөгөөт шинжилгээ хийж эхлэхэд тохиромжтой. Уран бүтээлчид дуусгаагүй бүтээл туурвил дээрээ суухад зориулж цаг гарга.


МАТАР (12/22-1/19)

Энэ өдөр таны арилжаа наймааг ивээж байна. Наймаа хийж сур. Энэ нь ирэх сард таны хувьд амин чухал зүйл тань болно. Та өөртөө болоод хамт ажиллагсдадаа бүрэн итгэлгүй байснаас болж санхүүгийн ажиллагаандаа алдаа гаргаж болно.


ХУМХ (1/20-2/18)

Далд, хорон санаатны явуулгаас болгоомжил. Өөрийн сул талыг барьж чадахгүй байх, бусдын нөлөөнд орох, дур зоргоороо байх чинь таныг гэж бодож явдаг хүнээ гомдоох болно. Сонор сэргэг бай. Эрүүл саруул ухаан, зөн билэгтэй илүү найд.


ЗАГАС (2/19-3/20)

Энэ өдөр аливаа зүйлсээс урьдчилан сэргийлсэн нь илүү их үр дүнтэй байна. Биеийн өрөнхий эрүүл мэндийг бэхжүүлэх, эдгээх арга хэрэглэж дасгал хөдөлгөөн хий. Мацаг барихад таарамжтай байна. Өмнө нь бэртэж байсан, амьдралын буруу хэв маяг баримталдаг байснаас хууч өвчин хөдөлж мэднэ. Хүчээ сайн сэргээж авахыг хичээгтүн. Зөв хооллож эхлэ. Эрүүл аж байдал нь цаашид эрүүл явахын баталгаа болно.


Санал болгох

Сэтгэгдэл

top