|

Хариуцлага алдахгүй байхыг анхаарууллаа

saikhnaa 2017/08/25 430 0

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт 08 дугаар сарын 24-ний өдөр ажиллалаа.

 

Орхон аймгийн Онцгой комиссоос Засгийн газрын 186 дугаар тогтоолын дагуу боловсруулсан төлөвлөгөөний хэрэгжилт, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил, эрчим хүчний өвлийн бэлтгэлийг хангах засвар үйлчилгээ, нүүрсний нөөц бүрдүүлэлт, татан авалт, бусад асуудлын талаар, зам гүүр үерийн далан, сувгийн эвдрэл гэмтэл, автозам засварын ажлын явцыг ажлын хэсэгт танилцууллаа.

 

 

Мөн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, алслагдсан айл өрхүүдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх бэлтгэл ажил, аймгийн сум, багийн зуншлага ургамлын ургацын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн.

 

Ажлын хэсгээс аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнд хэд хэдэн зөвлөмжийг өглөө. Юун түрүүнд, ургац хураалтын үед хүний хариуцлагагүй байдлаас болж ургац алдахгүй байхыг анхаарууллаа.

 

 

Мөн сүрлийг багцалж хураах, хадлан тэжээл бэлтгэх, улмаар малчдад дэмжлэг үзүүлэх, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд соортын баталгаа гаргуулах, үр цэвэрлэгээний машинуудыг бэлэн байлгах, үтрэмийн бэлэн байдлыг хангуулах ариутгал халдваргүйжилт хийхийг үүрэг болгов.

 

 

Аймгийн цаг агаарын мэдээллийг нэгдсэн журмаар Ус цаг уур, орчны шинжилгээний газарт явуулж байх, зөрүүтэй мэдээлэл цахим орчинд тавихгүй байх, малчдыг өөрсдийн хүчээр өвлийг даван туулахад дэмжлэг үзүүлэх, малын даатгалд малчдыг хамруулах зэрэг зөвлөмжийг өглөө.

 

 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр түр зуурын аадар бороо, мөндөр орсны улмаас гэр хорооллын Цагаанчулуут, Булаг, Баянбулаг багуудын эвдэрч гэмтсэн үерийн суваг, далан шуудуутай газар дээр нь очиж танилцан, заавар зөвлөгөө, үүрэг даалгавар өгч ажиллалаа гэж Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

top