|

Энэ өдрийн зурхай /2017.08.29/

munkhbat 2017/08/29 524 0

Энэ өдрийн зурхай /2017.08.29/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны наймдугаар сарын 29. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын тэргүүн шар бич сарын шинийн 8. Ангараг гараг. Онгоц одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй шар хулгана өдөр.

                          Барилдлага: Түлэх 
                          Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй 
                          Суудал: Ус

Өдрийн наран 6 цаг 10 минутад мандан, 19 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Өөрийн чинь хийж байгаа ажил, бизнес бүтэмжгүй байх болно. Тиймээс та ажлаа урьдчилан төлөвлөөрэй эсвэл өөр талаас нь хар. Хамтрагчдаа өөрийн ажлын санаа, төлөвлөгөөг битгий ярь. Илүү үг хэзээ нэг цагт гай болно.


ҮХЭР (4/20-5/20)

Нийгмийн ямар нэг арга хэмжээнээс та хайсан өөрийнхөө зорилгыг тодорхойлно. Цагаа дэмий бүү үр, хөгжилд, хайрла, амьдралд баярлан ханд. Таны идэвх буурч, нөлөөтэй хүмүүсийн саналыг харсхийж болгоомжтой хөдлөх сэдэл төрнө. Өр бүү тавь. Санхүүгийнхээ асуудлыг өөрийн хүчээр шийдвэрлэхийг хичээ.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Ер бусын зөрчил ихтэй өдөр. Хэдийгээр маш их ажиллах боловч үр дүн тааруу байна. Сэтгэл санаа, эд материалын шударга урамшуулал хүлээнэ гэж бүү найд. Зүгээр л ажилла. Эрт орой хэзээ нэгэн цагт үнэн эзнээ oлно.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Биеэ тоох, хэрцгий байх, асуудлыг буруу дүгнэх, хуурамч амлах нь ажил алба болон амьдралд тань тулгамдсан асуудал авч ирнэ. Нэгэнт эхэлсэн бол бүү ухар, орхигдсоныг буцаах хэцүү. Орой айлд зочлохоор явбал сонирхолтой, дурсгалтай уулзалттай учирна. Хань ижилтэйгээ зугаалж, чөлөөтэй байхад таатай өдөр.


АРСЛАН (7/23-8/22)   

 Энэ өдөр олон хүн гэр бүлийнхээ санхүүг нэмэгдүүлж чадна. Фермерын аж ахуй, газар тариалангаас орлого орж ирэх бололцоотой. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, газар түрээслэхэд тохиромжтой үе.


ОХИН (8/23-9/22)

Өнөөдөр та уур хүрмээр олон ааш гаргах боловч бусдад туслах сайхан сэтгэлтэй хэвээр байна. Бусдыг үргэлж шүүмжлэх хэрэггүй. Ажил хэрэгтээ уйгагүй харилцаандаа анхааралтай, уян хатан байвал хамтын ажил үйлс бүтэмжтэй болно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Таны сэтгэл эмзэг байна. Юм бодолгүй хэлсэн жаахан үгэнд ч тэр эмзэглэнэ. Мөн ходоод нарийн гэдэсний өвчин тусч болзошгүй. Сэтгэл хөдлөлөөс зайлсхий. Хоол хүнснийхээ чанарт анхаар. Хугацаа нь дууссан, лаазалсан бүтээгдэхүүн бүү хэрэглэ. Жимсний шүүс сайн уу.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Түншүүд хамаатнуудтай харьцах харьцаа бөх байна. Урьдын туршлага дээрээ тулгуурлан алдаанаас зайлсхийж чадна. Ирээдүйнхээ амжилтын төлөвлөгөөг боловсруул. Харилцаагаа богино уулзалт, утасны яриагаар бүү хязгаарла. Алдсан итгэлээ эргүүлэн авахыг оролд.


НУМ (11/22-12/21)

Төлөвлөлтөнд тааламжгүй өдөр. Шудрага байдлаар тэсвэр гаргаж бэрхшээлийг дав. Биеэ барьж анхаарлаа гол зүйлд чиглүүлсэн үед л амжилт ирнэ. Хайртай хүндээ халамж хайраар дүүрэн ханд. Энэ өдөр гэртээ байхад чулуун хананы дунд байгаа мэт сэтгэгдэл төрнө. Зүрх судасны өвчин тусч болзошгүй.


МАТАР (12/22-1/19)

Сэтгэлийн баяр баясгалан мөрөөдөл нь хатуу ширүүн бодит байдалтай нийцдэггүй. Энэ нь дурласан хосуудад онцгой хүнд тусна. Тэдний ертөнцийг үзэх үзэл нь санаа зовох асуудлаар дүүрэн энэ хорвоотой таарахгүй. Эргэн тойрныхоо хүмүүсийн хариу үйлдэлд бүү анхаар. Энэ нь таны эдлэж буй жинхэнэ эрх чөлөөтэй харьцуулахад өчүүхэн юм.


ХУМХ (1/20-2/18)

Өнөөдөр шээс ялгаруулах замын эрхтнүүд тавгүйтэх магадлалтай. Бөөрний архаг өвчтэй хүмүүсийн өвчин сэдэрч болзошгүй байна. Нүдээ хавагнуулж сэлхийлэхгүйн тулд бөөрний эмчилгээ хийлгэ. Мөн шинэхэн алим чангаанз, тоор, жимс ид, шээс хөөх эм эсвэл ургамлын ханд хэрэглэ.


ЗАГАС (2/19-3/20)

Сэтгэл санаа тийм ч дэврүүн бус байна. Та хэчнээн завгүй байсан ч хайртдаа халуун дулаан үг хэлэх цаг зав гарга. Өвөрмөц бэлэг барьж хайр сэтгэлээ илэрхийлж бай. Магадгүй танд богинохон аялал тохионо. Мөнгө их хэмжээгээр ирж болох ба хурдан алга болж болно.

Санал болгох

Сэтгэгдэл

top