|

Энэ өдрийн зурхай /2017.08.31/

munkhbat 2017/08/31 529 0

Энэ өдрийн зурхай /2017.08.31/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны наймдугаар сарын 31. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Намрын тэргүүн шар бич сарын шинийн 10. Бархасвадь гараг. Гар одтой, Хоёр хар мэнгэтэй цагаан бар өдөр.


                          Барилдлага: Үл зохилдох 
                          Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй 
                          Суудал: Мод

Өдрийн наран 6 цаг 13 минутад мандан, 19 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Өнөөдөр таны мөнгө санхүү сайжирна. Энэ зөвхөн танаас шалтгаална. Од эрхэс танд амжилт, боломж олдоно гэж зөвлөж байна. Алдсан алдаануудаа эргэж сайн нягтал. Бүү айж болгоомжил, зөв гэсэн зүйлийнхээ эцсийг нь үз.


ҮХЭР (4/20-5/20)

Гэр бүл бололцоход сайн өдөр. Од эрхэс найз нөхдийн ажил хэргийн холбоог ивээнэ. Таныг ойлгож таны аяыг дагадаг, бүдүүлэг авирыг тань ч тэвчдэг тийм хүмүүстэй хяналттай харьц. Гэрээ байгуулахдаа анхаарал болгоомжтой бай. Орлого нь зардлаа давахгүй байх магадлалтай. Яарах шийд гаргах хэрэггүй. Гэр бүлээ бүхнээс өмнө тавь, шаардлагатай бол золиос гаргана.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хайр сэтгэлийн харьцаанд бий болсон нөхцөл байдал туйлын эмзэг бөгөөд гарах гарцгүй байна. Таны үйл хөдлөл бол хүсэл эрмэлзлийн тань үр дагавар юм. Энэ өдрийг байгаль орчинд өнгөрүүлбэл сайн. Сайхан хоол идэж, аль болох тайван бай.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Ачаалалтай өдөр. Шийдвэртэй бус, эргэлзээгээ тайлах, оюун санаагаа сэргээх, мэдээлэл авах өдөр. Нууц төлөвлөгөө, мөрөөдлөө бусдаас нуу. Хэн нэг нь гэнэт болон санаатай саад болж магадгүй. Хайртай хүнтэйгээ хамт баярлахад бэлтгэ. Биеийн тамираар хичээллэхэд сайн. Гадаад байдал, эрүүл мэнд тань сайн байна.


АРСЛАН (7/23-8/22)   

 Сэтгэл санааны тааламжгүй байдлаас болж орчин тойрныхондоо болон болж байгаа үйл явдалд бодитоор хандахад тань саад учирч мэднэ. Энэ өдрийг ганцаараа, сэтгэлийн дотоод тэнцвэртэй байдал олж авахыг хичээн өнгөрүүлэх нь зүйтэй. Одоохондоо сэтгэл зүрх тань бачимдаж байгаа ч удахгүй амьдралыг өөдрөгөөр харах болно гэдгийг амлаж байна.


ОХИН (8/23-9/22)

Амьдралын болзошгүй саад бэрхшээлүүд ил тод тодорхой болж харагдах өдөр. Сонор сэрэмжтэй хүмүүс үүнд бэлэн байх ёстой. Нөхцөл байдлыг ялж чадсанаар нэг алхам урагшилж өөртөө сэтгэл хангалуун болно. Сарын энэ өдрүүдэд таны санхүүгийн байдал арай дээрдэх бөгөөд дампуурлаас мултрах бололтой. Гэхдээ хамаатан ойр дотны хэн нэгнээс тань цагаа олсон тусламж ирвэл талархахад бэлэн байгаарай


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хуучны асуудлууд сөхөгдөнө. Түнштэйгээ ойлголцоход тун хэцүү болно. Та нар өөр өөр хэл дээр ярьж буй мэт санагдана. Ханьтайгаа бүдүүлэг хатуу ширүүн харьцахаас болгоомжил, та буруудна. Танаас ямар нэгэн зүйл нууж байгаа мэт санагдана. Ханийнхаа үнэнч байдалд эргэлзэж хардах шалтаг үүснэ. Илэн далангүй ярилцаж нөхцөл байдлыг бодит бол хүлээн зөвшөөрч, өөрийгөө татаж ав.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Гэр бүлийн харьцаа нийтэч дотно байна. Нэг нэгэндээ санаа тавина. Хэрвээ та ахуйгаа өөрчлөхийг эртнээс хүсч байсан бол үүнийгээ амьдралд хэрэгжүүлэх сайхан цаг үе иржээ.


НУМ (11/22-12/21)

Ээдрээтэй тогтворгүй үе эхлэнэ. Гэнэтийн үйл явдалд хүндрэл үүсч магадгүй. Хүнд найдах хэрэггүй, өөрийн хүч туршлагад найд. Та бүхий л хүч чадал, мөнгө хөрөнгөө үрэх ч ажлаасаа таашаал авахгүйгээр үл барам, ашиг ч олохгүй. Ивээн тэтгэгчийн дэмжлэг, найз нөхдийн тусламжийг авах бололтой.


МАТАР (12/22-1/19)

Үдээс өмнө идэвхгүй байна. Ажил хийх сонирхол төрөхгүй. Үдээс хойш та сэргэнэ. Хүмүүстэй сонирхолтой яриа өрнүүлнэ. Энэ нь таныг хэрэгтэй мэдээллээр хангаж, ашигтай зөвлөгөө авна. Аливаа ажил хэргийг эрүүл ухаан, зөн билэг, сэтгэл хөдлөл хослуулан шийд. Эдгээр нь танд санасандаа түргэн бөгөөд алдаа эндэгдэлгүй хүрэхэд тусална.


ХУМХ (1/20-2/18)

Санхүүгийн асуудал хэлэлцэхдээ ханийнхаа зөвлөгөөг сонсохыг зөвлөж байна. Сүүлийн арав хоногт түүнд таны эрч хүч энерги онцгой их хэрэг болно гэдгийг од эрхэс зөвлөж байна. Санхүүгийн хүндрэл үүсч болзошгүй өдөр.


ЗАГАС (2/19-3/20)

Таалагдсан хүнээ эргүүлэхдээ тодорхой зорилго тавьж, эрч хүч гаргах бололтой. Ойрын ирээдүйн төлөвлөгөө зохио. Ихэнх өвчний шалтгаан хэтэрхий идэвхтэй байдал, уур уцаарт оршиж байна. Хамгийн эгзэгтэй мөчид танд аз таарах болно.


Санал болгох

Сэтгэгдэл

top