|

ОУВС-гаас манай улсад оруулах санхүүжилтээ хойшлуулжээ

munkhbat 2017/09/13 983 0

ОУВС-гаас манай улсад оруулах санхүүжилтээ хойшлуулжээ

 

ОУВС-гийн Захирлуудын зөвлөл энэ сарын 25-нд манай улсад ногдох дараагийн шатны санхүүжилт олгох хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх  байжээ. Гэвч Засгийн газрыг огцруулсантай холбогдуулан ОУВС-гаас манай улсын асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж буйгаа мэдэгдсэн байна. Энэ тухай мэдээлэл Монголбанкинд ирсэн байна. Хөтөлбөрийн хүрээнд 5.5 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугам нээгдэхээр тохиролцсоноос Төв банк Хятадын Ардын банктай 2.2 тэрбум ам.долларын своп хэлцлээ сунгаад байгаа.  Харин бэлэн байдлаар Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар, ОУВС-гийн эхний улирлын санхүүжилт болох 38.6 сая ам.доллар манай улсын дансанд орж ирсэн билээ. Шинээр байгуулагдах Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт ямар байр суурь баримтлах нь тодорхойгүй байгаа учир тус сангаас ийнхүү манай улсын асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа гэнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

top