"Монгол Модель” агентлагийн загвар өмсөгч Ч.Сүбээдэй энэ сарын нэгэнд зуурдаар нас баржээ. Тэрбээр загварын ертөнцөд хөл тавиад удаагүй ч хүн бүрийн хүндэтгэлийг хүлээж гадаадад загвар өмсөх карьер хөөж байсан бөгөөд эх орондоо түр ирэхдээ ийнхүү бурханы оронд оджээ.
Дөнгөж 22 насандаа хайртай дотны хүмүүсээ орхин одсон түүний араас агентлагийнхан нь ихэд гашуудаж, хандивын аян өрнүүлж байгаа гэнэ. Ид хийж бүтээх насандаа ийн хорвоог орхисонд олон хүн эмгэнэн гашуудаж байна. Талийгаачийн ар гэр, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.
Т.Болор