|

Нэг бүдэрсэн ч долоо бүдэрч болохгүй

tonshuul 2015/06/09 2050 236
-ТА БИДНИЙ ХУВЬ ЗАЯАГ ӨӨРЧЛӨХ ОЮУТОЛГОЙ, ТАВАН ТОЛГОЙ-
 

Нэг бүдэрсэн ч долоо бүдэрч болохгүй

 

Олиггүй муу гэрээ анхнаасаа хийсэн, олон газраар явж, харийн нутагт дахин төлөвлөгөө "байгуулсан”-аар Оюутолгойгоос хэдэн засаг дамжаад ч олох ашгаа алдсанаа дээр дооргүй хүлээн зөвшөөрөөд эхэлчихлээ. Алдаагаа хүлээн зөвшөөрнө гэдэг ахиад алдахгүйн сургамж байдаг биз дээ.
 
Тавантолгойгоо л аманд ч үгүй, хамарт ч үгүй, алдахгүй юмсан. Бидэнд энгийнээр хэлэхэд нүүрсээ зарж, олсон мөнгөөрөө үйлдвэр барих шүү дээ. Нүүрс зарахын тулд хувьцаа босгож, хууль гаргаж, төмөр зам тавьж, угаах үйлдвэр барьж ажилуулах хэрэг юу байна аа. Бас тэгээд гучин жилийн дараа ашиг олоод зэс, гангийн үйлдвэр барих юм гэнэ. Ийм зангууны үлгэр яриад байх юм бол өнөөгийн улстөрчдийн нас лав хүрэхгүй.
 
Учраа олохоо больсон төр засагтай гээд энэ ард түмэн үргэлж ядуу зүдүү байх хувь заяатай гэж үү. Надад бол өөр санаа байна. Зүгээр л зарьчихъя, яадаг юм. Олон хувьсагчтай тоо бодож, ашиг олно гэж "халбага долоож” явсанаас зарах шиг шулуун наймаа алга.
 
Тавантолгойн нүүрснийхээ талыг газар доор нь тонныг нь 20 ам.доллараар зарахад л Монгол Улсад 60 тэрбум ам.доллар бэлэн ороод ирнэ шүү дээ.
 
Зээл авахгүй, хүүд нь идэгдэж хүн зоноо хямраахгүй, "манан”, "шинэчлэл”, "шийдэл” гэсэн хувьсагчтай тоо бодож, хувьцаа гаргаж санаа зовохгүйгээр мөнгөтэй болох арга бол нүүрсээ ухаж малталгүй шууд газар дээр нь зарах. Олсон "ногооноороо”  нутгийнхаа баруун, зүүн, урд хойд хилийнхээ чиглэлд авто, төмөр замт авьчихаад суумааргүй байна гэж үү?
 
Ган, зэс хайлуулах, газрын тос боловсруулах үйлдвэрээ босгох хөрөнгөтэй болно. Тавдугаар цахилгаан станц 1.8 тэрбум, нефтийн үйлдвэр 1.5 тэрбум ам.доллар шүү дээ. Ингэсгээд төсөөлөхөд 20 гаруй томоохон үйлдвэр энүүхэнд.
 
Бидэнд нүүрсээ зарах олон сонголтууд бий. Нүүрсний "ченж” хийхийн тулд хөрш, холын аль ч улсын компаниуд ороод л ирнэ. Нүүрсний зах зээлээ хамгаалах сонирхол улс гүрнүүд ч байгаа. Зүүн хойд хилийнхээ дагуу томоохон үйлдвэрүүдээ байгуулчихсан Хятад улсад нүүрсний хэрэгцээ байсаар. Энэтхэг Улсын эдийн засгийн тэлэлтийг тооцохгүй байхын аргагүй. Манай бэлтэй компанууд ч шууд авчихаж магад.
 
Худалдаж авсан уурхай, тээврийн замыг нь хашиж, хамгаалаад аюулгүй байх боломжийг нь хангая. Авто замаар уу, галт тэргээр зөөнө үү, арван жил ашиглана уу, гучин жил хадгална уу худалдан авагчийн асуудал. Бидэнд бэлэн мөнгө л хэрэгтэй
 
Монгол Улс 173 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Үүний гурван тэрбум тонныг нь зарчихъя. Ард түмнээсээ асууя. Олонхи зөвшөөрвөл болоод явчихна.Олсон хэдийгээ харин хишиг гээд тараачихаж л Болохгүй, "идэж” байгуулаад, эвдэрэхээр нь дахин барьдаг хэврэг зам шиг үрэлгэн чиглэлд бүү зар үр ач нартаа өр өвлүүлнэ гэхээсээ илүү технологи, үйлдвэр үлдээвэл аштай юу.
 
УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР

Санал болгох

Сэтгэгдэл

top