Германд нэгдүгээрт бичигддэг эдийн засагч Ханс Вернер Зинн МУИС-ийн урилгаар манай улсад айлчиллаа. ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРСАН ЭНЭ ҮЕД ТЭРЭЭР МАНАЙ УЛСАД ХЯМРАЛЫГ ДАВАН ТУУЛАХ ХЭД ХЭДЭН ЗӨВЛӨГӨӨГ ӨГСӨН ЮМ. ТЭРЭЭР "МОНГОЛ УЛС МАШ БОГИНО ХУГАЦААНД БУЮУ ХОЁР ЖИЛД 2.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ИХ ӨР ҮҮСГЭЖ, ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ НЬ ӨСЧ БАЙГАА НЬ БУРУУ ЗАМНАЛААР ЭДИЙН ЗАСАГ НЬ НУРСАН УЛС ШИГ ХАРАГДАЖ БАЙНА” ХЭМЭЭН ХЭЛЖЭЭ. ТҮҮНИЙ ЮУ ГЭЖ ЗӨВЛӨСӨНЫГ ДЭЛГЭРЭНГҮЙГЭЭР ХҮРГЭЕ.
1. Бонд гаргаж, тансаг хэрэглээгээ өсгөж байгаагаа засах хэрэгтэй. Үүний оронд татварын орчноо илүү үр дүнтэй тунгалаг болгож, олох орлогоо нэмэгдүүлэх чухал. Ер нь олон улсын зах зээлээс мөнгө босгох нь эрсдэлд оруулна гэдгийг тэрээр хатуу сануулжээ. Бүхий л зүйлийн орлогын эх үүсвэрээс татвар авч байх ёстой. Тухайлбал хөдөлмөрийн орлогоос татвар аваад үл хөдлөх хөрөнгөөс авахгүй байна гэх ёсгүй. Танайд далд эдийн засаг хүрээгээ тэлсэн учир татварын орлого маш бага байна. Энэ нь хувийн хэрэглээ асар их, нийтийн хөрөнгө оруулалт маш бага л байна гэсэн үг. Монгол хүн бүр гар утастай, өрх бүр хавтгай дэлгэцтэй телевизтэй юм шиг санагдаж байна. Германд бол ийм биш. Жишээ нь, манайд хавтгай дэлгэцтэй телевиз байхгүй. Тэгэхээр танай улс сайн чанартай орон сууцтай, бас дэд бүтэцтэй байх ёстой. Үүнд л хөрөнгө оруулах нь чухал.
2. Япон машинд хамаг орлогоо өгдөг нь буруу. Танай улсын эдийн засгаас буруу чиг хандлага руу явж байгаа нилээдгүй олон зүйлийг олж харлаа. Тухайлбал хувийн хэрэглээ болон дэд бүтцийн түвшин хоёрын хоорондын хамаарал буруу байна. Тодруулбал баялагынхаа буюу олж байгаа орлогынхоо ихэнхийг нь монголчууд хувийн хэрэглээ ялангуяа машин гэх мэт зүйл өгдөг. Энэ нь их буруу зүйл юм.
3. Гаднаас зээл авдагаа болих хэрэгтэй. Тэрээр энэ талаар ярихдаа " Танай улс асар их байгалийн баялагтай, үүнийгээ хангалттай экспортлодог. Тэгэхээр орж ирж буй орлого танай улсад хангалттай байх ёстой. Уул уурхайгаас орж ирж буй татвараа дотооын хөрөнгө оруулалт, төсвийн зорилгоор хангалттай ашиглаж хүрэлцэх ёстой. Танайх үүн дээр нэмж зээл авах шаардлага байхгүй. Хэрэв ингээд л зээл аваад байвал улсаа улам л эмзэг байдалд оруулж байна гэсэн үг. Зээлийн хугацаа авахад ахиад л зээл авч өмнөхөө төлөх болно. Ингэхээр өмнөх босгосон зээлээсээ өндөр хүүтэйгээр авч, зээлээ дарна гэсэн үг. Энэ мэтчилэн танай улс өрийн дарамтад орох юм. Зарим тохиолдолд энэ нь танай улсын тусгаар тогтнолд заналхийлэх юм. Учир нь, олон улсын санхүүгийн зах зээлээс биш тусгаар улсаас танайх зээл авах нөхцөл бүрдэх юм. Ингэхээр Монгол улсын тусгаар тогтнол зөвхөн нэг улсаас л хамаардаг болох нь” гэжээ.
4. Тансаг орон сууцны хэрэглээ өндөр байгаа нь эдийн засагт муугаар нөлөөлдөг урвуу хандлагатай. Монгол улсад зээлийн хүүгийн түвшин инфляцын түвшнээс доогуур байгаа нь буруу зүйл юм. Жишээ нь, найман хувийн хүүтэй зээл өгч байгаа нь барилгын бизнестээ татаас өгч байна гэсэн үг. Орон сууцны үнийн хөөсрөл байгаа бол хэзээ нэгэн цагт хагарна. Хөөс хагарсан цагт эдийн засагч хямарч, банкууд хүнд байдалд орж, хадгаламж эзэмшигчид ч эрсдэлд орно. Тэгэхээр хүүгийн түвшин өндөр байх ёстой. Гэхдээ орон сууцны зээлийн хүүд татаас өгч буй нь буруу. Танай улсын орон сууцны зэх зээл халалттай байна. Үүнийг цааш өрдөх нь маш буруу гэж бодож байна. Барилгын салбарын зохицуулалтаа сайжруулах хэрэгтэй. Ингэхдээ хотоо бүсчилж, ямар газарт нь үйлдвэрлэлийн дүүрэг барих, хаана боловсрол, соёлын үйлчилгээний газраа барих гэж буйгаа тодорхой болгох ёстой. Бүх зүйл нь замбараагүй бөөгнөрсөн байх нь сайн зүйл биш. Зам, тээвэр дэд бүтцийн салбараа сайн төлөвлөх нь чухал.
5. Засгийн газар гаднаас зээл авч иргэдэд тараах нь буруу юм. Учир нь энэ нь хүмүүсийн хувийн хэрэглээг урамшуулах бас нэгэн түлхэц. Энэ мөнгөөрөө дэд бүтцээ сайжруулах эсвэл баялагийн сан бий болгох ёстой. Дэд бүтэц, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүнийг хямд үнээр тээвэрлэх боломжтой төмөр зам, авто зам тавих гэх мэтээр ирээдүйд ашгаа өгөх үйлдвэрлэлийн дэд бүтцийг дэмжих нь зүйтэй. Дэлхий дээр эрдэс баялагаа үр ашигтай ашиглаж буй бүх улс баялагийн сантай байдаг. Ингэхээр газар доорх баялагаа идэж дуусахаас илүү бодит баялаг болгон ашиглаж болно гэсэн үг. Танай улс уул уурхайн орлогынхоо тодорхой хэсгийг баялагийн санг бий болгоход заруулах хэрэгтэй. Энэ Монгол улсын дараа дараагийн үед хэрэгтэй. Хэрэв ийм санг бүрдүүлж чадвал мөнгө их хэмжээгээр авах биш хүүгээр нь амьдарна гэсэн үг. Мөн баялагийн сангууд ч танай улсыг гадаад "шок”-оос хамгаалах үүрэгтэй байдаг. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ яаж хэлбэлзсэн ч баялагийн сангаасаа нөхөх мөнгийг гаргаж, танай улсын хувьд баялагийн сан, тэтгэврийн тогтолцоог бий болгоход зарцуулаасай гэж би хүсч байна. Ингэхээр газар доорх баялагаа идэж дуусахаас илүү бодит баялаг болгон ашиглаж болно гэсэн үг.
6. Олон улсын валютын сангийн тооцоогоор Монгол улсын гадаад өр 2.2 тэрбум ам.долларт хүрээд байгааг цохон тэмдэглэсэн байна лээ. Танай улс хоёрхон жилийн дотор ийм хэмжээний өр үүсгэсэн нь түүхэндээ мэдэхгүй туршлага юм. Европын холбооны улс 100 жилийн дотор л энэ хэмжээний өртэй болсон байдаг.
Цааш түгээ SHARE SHARE