|

Парисчууд Жонни Халлидейд эмгэнэл илэрхийлэв

tonshuul 2017/12/27 941 0
 
 

Парисчууд Жонни Халлидейд эмгэнэл илэрхийлэв

 

ХОУР-гийн мэдээ: Энэ сарын эхээр Францын   алдарт рок дуучин Жонни Халлидей нас барж, Парис хотод түүнд эмгэнэл илэрхийлэх   томоохон үйл ажиллагаа болсон юм. Эмгэнэлийн арга хэмжээнд Францын ерөнхийлөгч   Эммануел Макрон, экс ерөнхийлөгч Франсуа Олланд, Николас Саркози зэрэг гурван   үеийн ерөнхийлөгч оролцож, Францын хэдэн үед нөлөөлсөн, сая сая шүтэн   бишрэгчтэй, алдарт дуучинтай салах ёс гүйцэтгэсэн байна. Энэ тухай ХОУР-гаас   Францад суугаа сэтгүүлч Жя Яньниний ирүүлсэн мэдээллийг хүргэе.
Жонни Халлидей бол Францын рок урлагийн   шүтээн, түүний дуу хөгжим Францын хэд хэдэн үеийн хүмүүст нөлөөлсөн бөгөөд олон   улсын хэвлэлд түүнийг Францын "Элвис Пресли” хэмээн өргөмжилдөг. 74 настай Жонни   Халлидей уушгины хорт хавдрын улмаас 12-р сарын 6-нд Парисын дүүрэг дэх гэртээ   нас барсан юм.  

 Жонни Халлидей нас барсан тухай мэдээ Францын   олон салбарынхныг цочроож, Францын хэвлэлүүд нэвтрүүлгийн хөтөлбөрөө сольж,   түүнд эмгэнэл илэрхийлсэн нэвтрүүлэг цацсан бөгөөд 9-ний өдөр түүнд эмгэнэл   илэрхийлэх ёслол төгөлдөр арга хэмжээ зохиохоо Францын ерөнхийлөгч Макрон   мэдэгдсэн байна.
 9-нд Парисын алдарт Маделейн сүмд салах ёс   хийсэн юм. Өглөө салах ёс эхлэхэд Маделейн сүмийн эргэн тойронд мянга мянган фэн   нь цугларсан байлаа. Зарим нь шөнөөр, зарим нь хар үүрээр ирж хүлээсэн байна.

"Би илүү ойртож зогсохын тулд шөнийн 1 цагт   ирсэн.”
 Жонни Халлидей мотоцикл хорхойтон байсан юм.   Мөн өдрийн оршуулгын ёслолд Харлей Дэвидсон мотоциклтой 700 орчим хүмүүс өмнө нь   явжээ. Ёслолд ерөнхийлөгч Эммануел Макрон үг хэлж: Жонни Халлидей бол Францын   бэлэг тэмдэг болсон хүн гэхэд бүх хүн алга ташиж Халлидейд хүндэтгэл үзүүлжээ.   Одоо түүний ярианд анхаарлаа хандуулна уу.
 "Рок урлагийг мөнхөлж, рокийн галыг   унтраахгүйн тулд та хэн байсан, хаа ч байсан хамаагүй бид бүгдээрээ Жонни   Халлидейд алга ташин хүндэтгэл илэрхийлье.”
 Жонни Халлидей 1943 онд Бельгид төржээ.   Тэрээр арван хэдтэйгээсээ эхлэн урлагийн замд эргэлт буцалтгүй орж, олон жилийн   нөр их хөдөлмөр, авьяас билгээрээ Францын дуу хөгжмийн салбарын томоохон   төлөөлөгч, од болж чадсан юм. Тэрээр урлагийн алтан тайзан дээр 57 жил гарахдаа   40 алтан цомог, 22 цагаан алтан цомог гаргасан бөгөөд дэлхий даяар сонсогчид нь   түүний 100 сая цомгийг худалдан авсан байна. Одоо түүний нэгэн фений ярихыг   сонсоно уу.

 "Би гучаад жилийн турш Халидейг дэмжсээр   ирсэн үнэнч фэн нь юм. Тэр бол Францын Элвис Пресли мөн. Өнөөдөр би энд ирж   салах ёс гүйцэтгэж байгаадаа баяртай байна, эцсийн замд нь хүндэтгэл илэрхийлье.   ”
Жонни Халлидейг нас барахад Францын олон хот   сууринд түүнийг дурсах гашуудлын арга хэмжээ зохион байгуулжээ. Алдарт дуучныг   өөрийнх нь гэрээс ёсоор Францын Антиллес аралд оршуулсан байна.

Сарантуяа


Санал болгох

Сэтгэгдэл

top