Охидыг зэрлэгээр хөнөөж, 25 жилийн хорих ял сонссон Б.Идэрзаяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Тэгвэл түүний гомдлыг Нийслэлийн шүүх өнөөдөр хэлэлцэхээр боллоо.
Өөрийгөө хэлмэгдэж, хүний өмнөөс хэрэг хүлээсэн гэх Б.Идэрзаяа энэ удаагийн хуралд өмгөөлөгчөөрөө дамжуулан шинэ баримт дэлгэнэ гэж мэдэгджээ. Гэвч Нийслэлийн шүүхийн хуралд шинэ баримт сэлт дэлгэдэггүй, анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийг бүхэлд нь хянаж, хуулийг хэрхэн зөв хэрэглэж, шийдвэр гаргасан эсэхийг хэлэлцдэг юм. Тэгэхээр Б.Идэрзаяагийн хувьд шинэ баримт дэлгэх боломжгүй аж.
Б.Идэрзаяа нь өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, Шар хадны эцэс Хар хошуу хэмээх газар 19-20 насны хоёр охины толгойг нь таслан онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн аймшигт хэрэг үйлдсэн юм. Тиймээс анхан шатны шүүхээс түүнд 25 жилийн хорих л оноож, ялын 20 жилийг гянданд, таван жилийг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.