|

Бид яагаад өөрөөсөө дор хүмүүст дээрэлхүү хандаж өөрөөсөө чинээлэг хүнд сайн ханддаг юм бэ?

saikhnaa 2018/02/05 762 0

Бид яагаад өөрөөсөө дор хүмүүст дээрэлхүү хандаж өөрөөсөө чинээлэг хүнд сайн ханддаг юм бэ?

Өндөг зарж буй Энэтхэг өвгөнөөс залуу бүсгүй хэдээр зарж байгааг нь асуужээ. Өвгөн хариуд нь нэгийг 5н Рүүпийгээр өгнө гэхэд бүсгүй: 6 ширхэгийг 25-д авъяа үгүй бол явлаа гэж гэнэ. Өвгөн хариуд нь Хүссэн үнээрээ авдаа, магадгүй энэ нь сайн эхлэл байж магад учир нь би өнөөдөр нэг ч өндөг зараагүй байна гэжээ.
Залуу бүсгүй өндөгөө аваад ялсан баатар лугаа бахархалтайгаар цааш явж ганган машиндаа суун тансаг ресторанд найзуудтайгаа хоолонд оржээ. Тэд хүссэн бүхнээ хангалттай ихээр захиалж түүнийхээ багахан хэсгийг л идэцгээж гэнэ. Тооцоог залуу бүсгүй хийхээр болж 1,400 рүүпий гарсан ба рестораны эзэнд 1,500 рүүпий өгч хариултыг нь өөртөө үлдээ хэмээв.

Хариулт болох цайны мөнгийг авах нь рестораны эзэнд хэвийн мэт боловч өндөг зарж байгаа өвгөнд болсон зүйл нь маш харамсмаар хэрэг шүү дээ.

Юу гэх гээд байна гэхээр, Яагаад бид нар өөрөөсөө дор хүмүүст дээрэлхүү хандаж өөрөөсөө чинээлэг хүнд сайн ханддаг юм бэ?

Иш татсан нь: Миний аав өөрт нь нэг их хэрэггүй байхад ядуу хүмүүсээс барааг нь өндөр үнээр авдаг ба заримдаа бүр илүү мөнгө хүртэл өгдөг. Би энэ үйлдэлд нь ихэд гайхдаг ба та яагаад ингэдэг юм бэ гэхэд; Хүү минь энэ бол хүнлэг чанараар ороогдсон өглөг байгаа юм гэв.

Санал болгох

Сэтгэгдэл

top