Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх өдрүүдэд гадаад айлчлалтай байна. Тэрбээр ирэх долоо хоногт ОХУ-д айлчилж, Санктпетербургийн эдийн засгийн форумд оролцоно. Энэ үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцох аж.
Харин үүний дараа АНУ, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад айлчлахаар төлөвлөжээ. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Монгол Улсын эдийн засгийн холбогдолтой хэд хэдэн алхам хийх юм байна.