|

Ард түмнээ хуурч дөнгөсөн ч Арбитрийн шүүхийг барсангүй !!!

saikhnaa 2018/02/28 820 0

Ард түмнээ хуурч дөнгөсөн ч Арбитрийн шүүхийг барсангүй !!!

 

... "Жаст" групп 2009 онд Өмнөд Африкийн Стандарт банкнаас 109 сая ам доллар зээлэхэд нь Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргаж өгсөн."Жаст" групп дампуурсан учраас өнөөдөр "Эрдэнэт" үйлдвэр Стандарт банкны өр, зээлийн хүү,хуулийн үйлчилгээний төлбөрт өдөрт 900 ам доллар төлөхөөр болж байна. Арбитрын шүүхээс "Жаст " группын Стандарт банкнаас авсан зээлийг батлан даалт гаргасан "Эрдэнэт " үйлдвэр төлөх ёстойг тогтоогоод зогсохгүй хэрвээ төлөхгүй бол Эрдэнэт үйлдвэрийн дансыг хааж, хөрөнгийг битүүмжлэх тухай шийдвэр гарчээ. Энэ хэрэг илрээд 5 жилийн нүүр үзэж байгаа ч манай эрх баригчид нуусаар, ард түмнээ хуурсаар өдий хүрсэн. Тэд "Эрдэнэт үйлдвэр оролцоогүй", "Гарын үсэг хуурамчаар үйлдсэн" гэсэн арга ядсан тайлбар хийсээр байсныг санаж байгаа биз!!! Бараг л "ЭВЛҮҮЛЭГ" гэх нь холгүй юм болсон. Гэвч Лондонгийн Арбитрийн шүүхээр тэдний БУЗАР БУЛАЙ тогтоогджээ
1. Жаст группын Стандарт банкнаас зээлсэн мөнгө Эрдэнэт үйлдвэрийн дансаар орж ирсэн болох нь тогтоогдсон.
2.Зээлийн гэрээнд Эрдэнэт үйлдвэрийн гүйцэтгэх удирдлагууд оролцож,гарын үсэг зурсан нь тогтоогдсон. 
3.Стандарт банкны өрийг баталгаа гаргасныхаа хувьд Эрдэнэт үйлдвэр төлөх нь гарцаагүй болжээ.
Уг нь энэ хэрэг одоогоос 5 жилийн өмнө илэрхий болсон ч ЦЕГ, АТГ шалгаж байна гэх нэрийн дор цаг хожсоор өдий хүрч,зээлийн хүү нэмэгджээ. Шинэ Эрүүгийн хуулиар хэргийн "хөөн хэлэлцэх" 5 жилийн хугацаа бараг дуусах шатандаа орж байгаа бололтой. Ингээд Эрдэнэтийг барьцаанд тавьсан гэх тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, Эрдэнэтийн захирал Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар.... тэргүүтэй албан тушаалтнуудын хийсэн "балаг" ард түмний нуруун дээр ирж байна.

Баасанжавын Отгон

Санал болгох

Сэтгэгдэл

top