|

Өнөөдөр эх орончдын өдөр биш!

saikhnaa 2018/03/01 688 0

Өнөөдөр эх орончдын өдөр биш!

 

XXI зууныг хүртэл 1920.06.20-25-нд МАН байгуулагдсан хэмээн ХХ зууны монголын түүхэнд дурдагдаж ирсэн бөгөөд Монгол улсын түүхэн эх сурвалж, боть, сурах бичгүүдэд бичээстэй байдаг. 1921.03.01-нд ар Хиагтад МАН-ын анхдугаар их хурал гэгч хуралдаж оросын большевик суртал, коммунист хувьсгалыг хүлээн зөвшөөрч Монголд импортлох тухай хэлэлцэн улаан оростой харьцахдаа МАН нь МАХН нэр хэрэглэх болно гэсэн улс төрийн хэлцэлээ баталгаажуулсан өдөр.
XXI зуунд энэ хэвлий нэгт 2 нам өөрийн намын түүхээ гуйвуулахдаа өнгөрсөн XX зуунд Монголын түүхийг бүхэлд нь мушгин гуйвуулж үгүйсгэн басамжилж байсан арга барил дээрээ тулгуурласан ажээ.
Хэвлий нэгт МАН & МАХН оросын социалист хувьсгал, зөвлөлт засаглалын москва (кремль)-д боловсруулагдсан монголжсон хувилбарыг Монголд импортлон Монгол улс, эх орныг улаан оросын иргэний дайнд татан оролцуулж, Монголын сор болсон 40.000 орчим сор болсон эрдэмтэн мэргэд, лам хуврага, язгуур угсаатанууд хийгээд төр нийгэм-цэргийн зүтгэлтнүүд монголоо гэсэн сэтгэлгээтэй эгэл хүн ард иргэдийг хэлмэгдүүлж яргалан хороож, шорон цөллөгөөр цээрлүүлж, хуучин нийгмийн өв үлдэгдэл хэмээн Монголын Соёл-Урлагыг үгүй хийж, угсаатан зүйн уламжилал зан үйл, заншил, овог урагын алтан аргамжаа хэлхээсийг ХХ зуунд устган тасалдуулсан билээ.
Ардчилсан хувьсгалын үр дүнд бий болсон бүх нийтийн чөлөөт сонгууль, иргэд сонгогчдын олонхийн сонголтоор монгол төрийн жолоог барихдаа монголын төр засгийг МАН & МАХН-ыг санхүүжүүлэх хэрэгсэл болгож, төрийн түшмэд, засгийн албан хаагч нарыг хээл хахууль, авилгыг бий болгогч нар болгож ирсэн нүгэлт үйлдлүүддээ улс төр, ёс зүйн зэмлэл, монгол төрийн хуулийн цээрлэл хүлээж татан буугдвал зохистой улс төрийн хүчин бол хэвлий нэгт МАН & МАХН юм.

Б.Хишигбат

Санал болгох

Сэтгэгдэл

top