|

Бүсгүйчүүддээ урмын сайхан үгтэй мэндчилгээнүүдийг дэвшүүлээрэй

tonshuul 2018/03/07 1353 0
 

Бүсгүйчүүддээ урмын сайхан үгтэй мэндчилгээнүүдийг дэвшүүлээрэй

 


1975 оноос хойш гуравдугаар сарын 8-ны өдрийг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр болгон дэлхийн өнцөг булан бүрт тэмдэглэсээр иржээ.

Энэ өдөрт зориулж бүсгүйчүүддээ урмын сайхан үгтэй мэндчилгээнүүдийг дэвшүүлээрэй


1. Өргөн монголын хатан гоо

Өнөр бүлийн эзэн гоо

Бүүвэй аялах уян гоо

Бүхнийг шаглах уран гоо

Эрийг чимэх саран гоо

Энхрий аальтай бүсгүй гоо

Эрхэмсэг тансаг хатан гоо

Энгүй орчлонгийн эрхэм бүсгүй танд Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе


2. Нулимсаа хүртэл биднээс нууж явдаг ээжийнхээ

Нуурын ус шиг тунгалаг хайрыг нь дээдэлж яваарай

Нуур хүртэл шувуудаа хүлээн эзгүйрэхдэг энэ хорвоод

Нүглийн дундах ганц бурхан ЭЭЖИЙГЭЭ хайрлаж яваарай

3. Бурхад ч хараад дурлам Монголын минь сайхан бүсгүйчүүд

Булиглах зүрхийг минь эзэмдэгч Монголын минь үзэсгэлэнт эмэгтэйчүүд

Үрийнхээ өмнөөс үхэхэд ч бэлэн Монголын минь зоригт ээжүүд

Үнэнчээр нэгнийг дурлаж хайрладаг Монголын минь халамжит эхнэрүүд

Хамаг монголын хатад

Халуун сэтгэлийн шүтээн та бүхэндээ баярын мэнд хүргэе


4. Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм

Зоргоороо амьдрах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм

Зовсон нэгнийгээ жаргаах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм

Зол жаргалтай амьдрах гэж бүсгүй хүн ихэмсэг төрдөг юм

Олон улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе


5. Амьд байгалийн гоо үзэсгэлэн

Ариун хайрын онгон шүтээн

Аз жаргалын нандин хэлхээ

Аль бүхний дээд эрдэнэ

Бүсгүй таньд Олон улсын эмэгтүүчийн баярын мэнд хүргэе


6. Танан цагаан гэрийн

Хоймор дундаас мишээнэ

Талын малчин ардын

Хотон дундаас мишээнэ

Сүрлэг уулын бэл дэх

Сүргийн захаас мишээнэ

Сүүн цагаан сэтэглийн

Итгэл дундаас мишээнэ

7. Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан

Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан

Өглөгийн дээд хайр зүрхнээс тань ундарсан

Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн

Бүсгүй танд  Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе


8. Будран хаялах цасанд би дуртай

Бусдаас илүү ээждээн би хайртай

Зөөлөн шиврэх бороонд би дуртай

Зөөлхөн мишээх харцанд тань би дуртай

Өглөө бүр наран манддагтай адил

Үдэш бүр саран гийхтэй адил

Өнгөт орчлонг ээж минь та чимж

Өргөн хорвоог уяраасан амин шүтээн минь билээ та...


Санал болгох

Сэтгэгдэл

top