|

“Нийгмийн хариуцлагыг бүтээгч бүсгүйчүүд” ёслолын арга хэмжээ боллоо

saikhnaa 2016/03/09 999 0

Өнөөдөр олон улсын  эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож байна. Энэ өдөр  "Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн  хариуцлагыг бүтээгч бүсгүйчүүд” хүндэтгэл ёслолын ажиллагаа "Уурхайчин” соёлын ордонд боллоо.  Уул уурхайн салбарт хүнд хүчир ажлын голыг нугалалцаж яваа бүсгүйчүүдээ алдаршуулах энэ арга хэмжээнд нийгмийн хариуцлагыг бүтээгч алдарт эхчүүд, доктор, профессор бүсгүйчүүд, спортын мастер, төрийн одон медальтан, Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн аварга  180 гаруй бүсгүйчүүдийг хүндэтгэн урьжээ. Ёслолын арга хэмжээний эхэнд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын 1-р орлогч Кутлин Борис Алексеевич үйлдвэрийнхээ тэргүүний бүсгүйчүүдэд баярын мэндчилгээ хэлж, аз жаргал эрүүл энхийг хүссэн юм. Мөн ОХУ-аас Эрдэнэт хотод суугаа ерөнхий консул Ракшаев Рыгзын Ракшаевич, түүний гэргий Ракшаева Ольга Кимовна,  Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Тамгын хэлтсийн дарга  орлогч дарга О.Отгонбаяр, Хүний нөөцийн хэлтсийн  дарга Ш.Батдэлгэр нар хүрэлцэн ирж оролцлоо. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийнхаа  үнэт баялаг болсон ажилтнууддаа  ажиллах хүч, тэдний гэр бүл, нийгэм, хүрээлэн буй орчны амьдралыг сайжруулах үйлст амжилт гарган ажилласан бүсгүйчүүдээ алдаршуулан хүндэтгэх ёслолын ажиллагаа "Бүсгүй танаа” урлагийн тоглолтоор үргэлжилсэн. Эхийн тухай уянгат сайхан дуунуудаар Уурхайчин соёлын ордоны уран бүтээлчид бэлэг барьж, МУ-ын Соёлын тэргүүний ажилтан Д.Бурмаа ая дууны цэнхэр хадаг барьлаа. "Авьяаслаг Монголчууд” тэмцээний шилдэг оролцогч, сурагч Э. Нандинзаяа Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Дашдондовын "Ижийтэй хүн би” шүлгийг уншиж энд цугласан ээжүүд, бүсгүйчүүдийн сэтгэлийн утсыг хөндөж, зарим бүсгүйчүүд сэтгэлээ барьж дийлэлгүй нулимсаа арчин, өхөөрдөн харж сууна. Монгол хүн эцэг эхийнхээ ачийг үргэлж санаж, бишрэн дээдэлдэг өр зөөлөн улс. Тэр ч утгаар эхийн тухай  "Энгэрийн цэцэг”, "Ээжээ дурсана”, "Ээжийнхээ ачийг яалаа даа”, "Үүрд хамт байгаач ээжээ” зэрэг бүтээлүүдийг сонсон уяарч, баясан цэнгэсэн энэ арга хэмжээ Эрдэнэт үйлдвэртээ төдийгүй, улс орондоо хийж бүтээсэн гавьяатай ээжүүдийн баяр дээр баяр нэмсэн сайхан үйл явдал боллоо. Урлагийн тоглолтын дараа өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс нь уянгалж, өрх гэрийн жаргал гэрэлтсэн бүсгүйчүүдээ урлагийн алтан тайзнаа алдар нэрээр нь дуудан урьж,  баглаа цэцгийн дээжийг барин хүндэтгэл үзүүлсэн юм.  

- See more at: http://www.erdenettoday.mn/index.php/social/item/894-2016-03-09-00-06-23#sthash.25aQf7Ye.dpuf

Санал болгох

Сэтгэгдэл

top