Д.Сугар гарын үсэг зурсныг баримтжуулсан мэдээллүүд цацагдаж байна. Тэгвэл Х.Тэмүүжийн 5 жилийн дараа мөн энэ асуудлаар байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр "Амыг нь асуугаад, хариуцлагыг нь нэхээд, халдашгүй суудлаас нь холдуулах цаг ирж дээ. Цэцийн гишүүний халдашгүй байдалтай холбоотой маргаан Эрдэнэтийн маргаан шиг бас энэ хүн дээр байгаа гэл үү! Өөртэй нь холбоотой маргаан бүр яагаад энэ хүн дээр хуваарилагдаад байдаг юм бол!” хэмээн жиргээд авчээ.
Үнэхээр ч Д.Сугар гэж хүн өөртэйгөө холбоотой асуудлыг өөрөө шийдээд сууж байдаг даварсан дархан эрхтэй нэгэн. Сая гэхэд л "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцээд гаргасан шийдвэрийг бүр өөрөө танилцуулаад зогсож байсан.
"Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбоотой аливаа асуудалд ашиг сонирхлын зөрчилтэй хүн бол тэр яах аргагүй мөн. "Стандарт” банкны барьцаанд "Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаалах бусармаг үйл хэрэгт хуруу гар оролцсон хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэхгүй бол өөр хэнийг тэгж хэлэх билээ.
"Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувьтай холбоотой, Стандарт банкны нэхэмжлэлтэй асуудлын талаар засгаас гаргасан мэдээлэлд тухайн үеийн Төрийн өмчийн хорооны тухай дурдсан байсан.
Тодруулбал, "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагаас зөвшөөрөл өгөөгүй байхад "Жаст групп” ХХК хуурамч баримт бичиг бүрдүүлж зээл авсан талаар тухайн үеийн "Эрдэнэт үйлдвэр” ХХК болон Төрийн өмчийн хорооны удирдлагууд мэдүүлсэн гэсэн байдаг. Тэгэхээр тухайн үед ТӨХ-г удирдаж байсан Д.Сугар бүх зүйлийг мэдэж байсан нь ойлгогддог. Гэсэн ч энэ хүнд хууль үйлчилдэггүй.
Д.Сугарыг халдашгүй байдлаас нь юу холдуулж дийлэхийг хэлэхэд үнэндээ бэрх, ийм л эмгэнэлтэй дүр зураг харагдаж байна.
Эх сурвалж: Hunnu.mn