|

Уул уурхайн салбарын боловсон хүчнийг Орхон аймагт бэлтгэнэ

zulaa 2018/04/03 1074 0

Уул уурхайн салбарын боловсон хүчнийг Орхон аймагт бэлтгэнэ

 

Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Орхон аймагт ажиллав. Тэрбээр өчигдөр Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн үйл ажиллагаатай танилцжээ. Тус сургуулийн удирдлагууд Сургуулийн статусын асуудлыг шийдвэрлэж өгөхийг сайдаас хүссэн байна.

Ц.Цогзолмаа сайд, Монгол Улсын ирээдүйн хөгжлийн чиг хандлага олон тулгуурт эдийн засгийн бодлого түүн дотроо, уул уурхайд чиглэсэн эдийн засгийн үр ашигтай бодлого явах нь тодорхой. Тийм учраас бид зууны шилдэг бүтээн байгуулалт болсон Эрдэнэт үйлдвэрийг түшиглэж, энэ салбарт ажиллах боловсон хүчнийг бэлтгэнэ. Тиймээс Технологийн их сургуулийн статусыг тодорхой болгох нь тулгамдсан асуудал болоод байна.

Эрдэнэт үйлдвэрийн эдийн засгийн үр ашгийн тооцоогоор 60 гаруй жил ажиллах нөөцтэй нь  тогтоогдсон. Иймд бид энэ үйлдвэрийг боловсон хүчнээр тасалдуулах ёсгүй. Сургуулийн ирээдүйг бодолцож статусыг баталгаажуулах нь зөв. Эрдэнэт үйлдвэрийн материаллаг баазыг түшиглэн, уул уурхайн боловсон хүчин бэлтгэх асуудлыг Засгийн газарт танилцуулна гэжээ.
Сэтгүүлч Э.Оргил | GoGo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top