Би уг нь улс төрийн холбогдолтой юм бичих дургүй , гэхдээ энэ удаа тэссэнгүй , яагаад гэвэл улс төрчид, төрийн тусгай алба руу орох гэж байгаа нь хэтэрхий ёс зүйгүй юм . Уг нь Баасан авилгатай тэмцэх газрын дарга болохын тулд эхлээд мөрдөн байцаагчаар ажиллаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх , хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаа болон гүйцэтгэх ажил хийж чаддаг байх хэрэгтэй . Тэгж ажиллаад гэмт хэргүүдийг илрүүлж чадаж байвал дарга болж болно өөрөөр хэлбэл мэргэшсэн учир.
Авилгатай тэмцэх газрын дарга наад зах нь мөрдөн байцаах, гүйцэтгэх ажлын туршлагатай өндөр чадвартай байж доод албан тушаалтаны ажлыг үнэлж цэгнэж тухайн байгуулагыг төлөөлнө. Гэтэл өөрөө А үсэггүй мэдлэггүй чадваргүй хүн хүнээс яаж ажил шаардах вэ . Ёстой мэддэггүйд эрээн цоохор гэдэг үлгэр болно . Мөрдөн байцаагч нэг л алдаа гаргавал бүх хэрэг замхарна бас өөрөө хэрэгтэн ч болох өндөр эрсдэлтэй ажил . Бүх процесс заавал хуулийн үг үсэг таслал бүрийн дагуу байх ёстой л доо , Баасан авилга битгий хэл орон байрны хулгайн хэрэг илрүүлж чадах чадваргүй хүн .
чаддаг юм бол цагдаад ирээд 1 жил ажлаад харуулах хэрэгтэй , төрийн тусгай албаны үнэлэмж ингэж доошоо орж улс төрч нар шургалахаар ярьж байгаа нь монголын эмгэнэл, монголын нийгмийн ялзралын сонгодог жишээ .
Хүн яаж явбал хэт өндөрт гарч, их хол явж сүүлдээ юу ч гэж ярьж болдгийн том жишээ . . . . Энэ үйл явдал бол гол нь Баасан гэх хүнд ч биш юм , улс төрчид улс төрийн бүх албан тушаалд байгаа хирнээ ханахгүй дараа нь төрийн захиргааны болон үйлчилгээний байгуулагыг хувааж авч дуусаад одоо төрийн тусгай албыг авах гэж байгаа нь аймшигтай , Уг нь АТГ-н өмнөх дарга нар тодорхой түвшиний хэрэг бүртгэх мөрдөн байцаах . гүйцэтгэх ажлын туршлагатай хүмүүс байсан гэхдээ надад бол хангалтгүй санагдаж байсан тиймээс тэр хүмүүсээс ахиулах хэрэгтэй буюу бүүр нарийн мэргэшсэн хүн тавьж байж ажил урагшлана . Энэ алба чинь улс төрийн албан тушаал биш төрийн тусгай алба шүү дээ