Өнөөдөр
сарын 500,000₮ гэр бүлийн 2 хүнийг нийтэд нь 1 сая төгрөгөөр
цалинжуулаад ажиллууя, Гэрээ нүүлгээд ир. эндээ байрлаад ажилла, нүүрс
түлээ тог усаар нь хангая, ногоо тарих ажилд сургаад авая гээд зар
тавихаар ерөөсөө сонирхож байгаа хүн байхгүй. сонирхсон хэд нь пост доор
хаха, ямар мундаг цалин бэ нтр гэх мэтээр тавлах юм. эсвэл хоолоо яахын
гэх мэт, би тэр хүний хоолыг бэлдэж өгөх ёстой юм байх. Тэгээд асууж
байгаа асуулт нь ямар ногоо тарихын гэнээ, ямар ногоо тарих
нь тэр хүнд ажил хийхэд нь ямар хамаатай юм болоо. Ажил л бол ажил
биздээ. Тэгээд юу юу хийхийн гэнээ, юу ч хийсэн яадгиймбэ? юу хийхгээд
байгаан болоо. Эсвэл зарын доор залгаарай гээд утсаа үлдээчинэ, би тэр
хүнийг гуйж ажилд авах ёстой юм гэнээ. Ажилд авая гэдэг 20 шахуу
группээр зараа тавилаа. Хар мянган ажилгүй залуучууд, хүүхнүүд. ажил
сонирхоод л байх шиг байгаан уг нь тэр группүүдэд хогоороо нэг хэвтэж
байхын. Хэдэн төгрөгний цалин авах гээд байгаа юм бол 500,000₮ тийм бага
цалин юмуу? Түлээ нүүрс, тогнийх нь мөнгийг нь байгууллагаас даагаад
өгчихнө, нааш цаашаа унааны зардал гарахгүй, 2уулаа нийлж байгаад сардаа
300,000₮ хоол ундаа хангалттай авж тавьчихаад, 700,000₮ бүхлээр нь
хадгалаад л байжийдэг газар биздээ уг нь. Одоо тэгээд хэдэн төгрөгний
цалин авах гээд байгаа юм бол. Ямар ажилд орох гээд байгаа юм бол. Өглөө
оройд нь явахад нь автус таксиных нь мөнгийг нь өгөөд хүргээд өгдөг. ,
өдөр оройдоо хоолыг нь хийгээд өгдөг, хүний биеийг ерөөсөө ядраагаагүй,
цалин нь өдөртөө 40-50 мянга авдаг сардаа 1,5 сая авдаг тийм ажил л
хийнэ гэж бодоод ажлын группуудээр л зар хайгаад байдаг юм шиг байгаан.
Тийм бол тийм хэмжээний мэдлэг боловсрол чадвартай бололдоо. Ямар ч ажил
хийж чадахгүй байж ажил голсон л залуучууд. Хотод ажилладаг хүн
800,000₮ -ний цалин авдаг хүн байлаа гэж бодоё, үүнээс 160,000₮ -ыг
татвардаа өгчинө, гар дээр 640,000₮ үүнээс автус унаа нь сардаа 100,000
хасагдана. нүүрс түлээ нь 150,000₮ тог нь 30,000₮, өдөр ажил дээрээ хоол
иднэ 150,000₮ тэгээд үлджаагаад нь хэд байна. гар дээр 210,000₮ л
үлдэнэ. Миний амласан 500 тэхээр тийм бага мөнгө байна уу? Ирээд
байрлаад ажиллавал ямар ч зардалгүй мөнгө шдээ уг нь. За тэгээд арай гэж
нэг дундаж насны айлын эхнэр нөхрийг ажилд авахаар архи уугаад
хоорондоо зодолдоод нэгнийгээ алчихгээд, гэр бүлийн хүчирхийлэл нь
дуусахгүй, Залуу хүүхдүүдийг авхаар жаахан ажил хийж байгаа л хүнийг үг
даахгүй гомдоод яваад өгнө. Нас харгалзахгүй арай архи дарс уухгүй байх
гээд настай л хүмүүс авахын, 60 гарцан эмээ өвөө нар ажил хийгээд л
хэдэн хүүхдүүдээ тэжээхгээд л яваад байна шдээ. Одоо тэгээд ямар хүн
авах ёстой юм болоо? Ажлын байр нэмэгдүүлээд л байхын, ажилтан нь
байхгүй хорвоо юмдөө