|

Хамжигчид уу?

saikhnaa 2018/05/14 775 0

Хамжигчид уу?

Хүн алахад таатай нөхцөлийг бүрдүүлж өгсөн буюу алуурчидтай хамжиж гэмт хэрэг үйлдсэн хүнийг хамжигч ( уг нь бол бүлэглэх гэдэг зүйл анги л байдаг шиг санагдах) гэдэг л гэнэ шүү. Хамжигч нь 1998-2016 оны 2 сар хүртэл гэрч гэгдэж явж байгаад цагаатгагдсан гэх. Тиймээс шүүх хуралд гэрчээр оруулаагүй юм ч гэх шиг. Булганыг алуурчдын нэг гэдгийг хуулийнхан нь өөрсдөө хэлээд л явах юм. Тэгсэн хэрнээ гэмт хэрэгтнийг нөхөн хэлэлцэх хугацаа дууссан учир цагаатгасан ч гэх шиг! 
Яг юу гэсэн ч утгатай юм бэ? 
............
Ойлгомжгүй олон л зүйл байна даа.

1. С.Зориг болон Булганы хурууны хээ гэмт хэргийн газраас олдоогүй гэнэ. 
2. Алуурчдын хурууны хээ ч мөн олдоогүй гэнэ. 
3. Алуурчид нь бээлий өмсөөгүй байсан гэгддэг, мөн С.Зоригийг алах гэж нилээн тэмцэлдэж байж алчихаад яарч сандран гарч зугтацгаасан гэдэг. Тийм байтал алуурчид өөрсдийн хурууны болон хохирогчдын хурууны хээг юу ч үлдээлгүй арчиж цэвэрлээд явсан байх учиргүй биз? 
4. Жорлонд үдээсээр хүлүүлчихээд, хаалганы завсараар гэмт хэрэгтнүүдийн царайг харж байсан Булганы хурууны хээ ямар нэгэн байдлаар 00 өрөөний хаа нэгтээ заавал үлдсэн байх учиртай биз? Гэмт хэргийн газар 70 шахуу хүн орж ирээд бүгд 00 н өрөөнд орж хурууны хээг арилгаагүй л байлтай!

5. Төрийн нууцад хамааруулж байгаа нь С.Зоригийг улс төрийн томоохон нөхдүүд захиалж алуулсан гэдгийг Тагнуулынхан эртнээс мэдсээр ирсэн хэрэг гэдэг нь харагдаж байгаа биз. Улс төрийн томоохон зүтгэлтэн алуулах, нас барахад төрийн нууцад оруулдаггүй гэж яриад байх юм.

6. Тэр Бат-Үүл малгайгаа яг хэдийд орхив? Үүнийг Булганаас асуугаад л эсвэл Бат-Үүлээс лавлаад л мэдчихэж болох. Мөн гэмт хэргийн газраас олдсон малгай буюу ганц зүйл баримт болдоггүй гэж байх юм!

Заза эндээс юутай ч гэмт хэргийг эртнээс сэдэж бүлэглэж хийсэн гэдгийг тогтоосон ч тухайн гэмт хэрэгтүүдийн нэгийг нь хамжигч байжээ гээд л цагаатгаж болдог юм байна гэдгийг л олж харлаа. Өнөөх хамжигч нь байцаагч руу салаавч гаргаад л мэдүүлэг өгөхгүй гээд гарч явж болдог гэдгийг ч харлаа. Хуулийнхан нь гэрчээс хүчээр мэдүүлэг авах ямарч боломж байдаггүй гээд сууж байхыг ч харлаа.

https://www.facebook.com/photo.php?fbid=719148484958903&set=a.230522290488194.1073741838.100005912737967&type=3&theater

Санал болгох

Сэтгэгдэл

top