Ням гарагийн шөнө олон цаг үргэлжилсэн ширүүн борооны улмаас Гүржийн нийслэл Тбилиси үерт автаад байна.
Гол хохирол Тбилисийн зоопаркад учирч олон тооны зэрлэг ан амьтад үрэгджээ. Зарим амьтад үерийн улмаас суллагдаж оргосны дотор 6 бар, 6 арслан, 7 баавгай, 13 чоно, хэд хэдэн Африкийн цөөвөр, ирвэс, усны үхэр багтжээ.
Эрх баригчид иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна. Амьтдыг барих ажиллагаанд цагдаагийнхан, армийнхан оролцож байгаа гэнэ.
Эх сурвалж: Lenta.Ru