|

Д.Сугарыг саатуулсан уу?

saikhnaa 2018/05/28 626 0

Д.Сугарыг саатуулсан уу?

 

Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарын бүрэн эрх энэ сарын 9-ний өдөр дуусгавар болж, УИХ-аас ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг цэцийн гишүүнээр өнгөрсөн баасан гаригт томилсон. Үндсэн хуулийн цэцийн гишүүний орны томилгоо хийгдсэнээр өмнөх гишүүний бүрэн эрхийн хугацаа албан ёсоор дуусгавар болдог. Тиймээс Д.Сугарын орны хүн томилогдвол ямар үйл явдал өрнөхийг олон нийт анхааралтай ажигласаар байна.

Учир нь "Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан гадны банкнаас зээл авсан асуудлаар түүнийг АТГ-аас дуудаж, мэдүүлэг авна хэмээн мэдэгдэж байсан юм. Өмнө нь Прокурорын байгууллагаас Д.Сугарт МИАТ-ийн Эрсдэлийн сангаас алга болсон 700 сая ам.долларын асуудлаар хэрэг үүсгэн шалгах хүсэлт гаргаж байсан ч ҮХЦ-ээс хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Харин бүрэн эрх нь ийнхүү дуусгавар болж буй Д.Сугарыг өнгөрсөн баасан гаригт саатуулан хорьсон гэх мэдээлэл гарч эхлэв.

Гэвч АТГ-аас энэхүү мэдээллийг үгүйсгэж байгаа бөгөөд одоогоор Д.Сугарыг цагдан хорьсон гэх мэдээлэл байхгүй гэсэн хариу өгөөд байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top