|

Монгол-Туркийн хамтарсан “Орхон Эмпати” сургуулийн сурагчид хоолны хордлого боллоо

zulaa 2018/06/05 1749 0

Монгол-Туркийн хамтарсан “Орхон Эмпати” сургуулийн сурагчид хоолны хордлого боллоо

 

Орхон аймгийн Монгол-Туркийн хамтарсан "Орхон Эмпати” сургуульд хоолны хордлого гарч, 51 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 47 хүн эмнэлэгт (Орхон-44, ХӨСҮТ-д 3), 4 хүн гадуур эмчлэгдэж байна.

Тархвар судлалын хувьд сургуулийн гал тогоонд 5 дугаар сарын 29-нд бэлтгэсэн пирошки, 5 дугаар сарын 30-нд бэлтгэсэн хоол кимбаб, гуляш мөн тарвас идсэн гэх өгүүлэмжтэй. Өвчтнүүдэд халуурах, бөөлжих, цустай суулгах шинж тэмдэг илэрсэн. Өвчтнүүдийн сорьцод лабораторийн шинжилгээгээр Shigella flexneri илэрсэн. - Аймгийн Засаг даргын захирамж гарч, ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. ХӨСҮТ-өөс 5 эмчийн бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, дэгдэлтийн судалгаа хийж байна

Санал болгох

Сэтгэгдэл

top