|

Д.ГАНТУЛГА, Д.МУРАТ НАРТ ЯМАР ЯЛ ТӨЛӨВЛӨСӨН БЭ ?

saikhnaa 2018/06/11 951 0

Д.ГАНТУЛГА, Д.МУРАТ НАРТ ЯМАР ЯЛ ТӨЛӨВЛӨСӨН БЭ ?

УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарыг эрүүгийн хэрэгт шалгаж байгаа бөгөөд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналаа прокурор УИХ-д хүргүүлсэн. Гэсэн ч УИХ-ын олонхи тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн билээ.

Прокурорын бичигт дурдсанаар УИХ-ын гишүүн Д.Муратыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хэмээн буруутгаж буй. Энэ нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг бөгөөд үйлдсэн нь тогтоогдвол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.

Харин УИХ-ын гишүүн Д.Гантулгын тухайд Эрүүгийн хуулий тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон хэмээн Улсын ерөнхий прокурорын бичигт буй. Энэ нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд үйлдсэн нь нотлогдвол нэг жилээс таван жил хүртэлх хугацаанд хорих ял шийтгэлтэй гэмт хэрэг юм байна.

 С.Нацаг

24tsag.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top