Ингэхэд чи хайртай хүмүүсээ их тэвэрдэг үү?
Магадгүй тэврэлт чамд энгийн л нэг биеийн харилцаа мэт санагдаж байж болох ч, тэвэрч буй хүндээ халуун дотно мэдрэмж өгдөгөөс гадна аюулгүй, эерэг мэдрэмжийг өгдөг "тэврэлт” хэмээх ид шид чиний бодож буйгаас чинь их ач тустай. Тийм учраас өнөөдөр би нь тэврэлт чиний эрүүл мэндэд ямар 5 төрлийн ач тус хүргэдэг талаар хэлж өгье.
1. Стресс бууруулдаг
Тэврэлдэнэ гэдэг бол маш сайн стрессний эм. Тэврэлдэх үед бидний тархинаас их хэмжээний окситоцин хэмээх бодис ялгардаг. Окситоцин нь нэг төрлийн даавар ба үүнийг мөн хайрын даавар ч гэдэг: учир нь энэ даавар ялгарах үед биднийг тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс хэрэв хэн нэгэн стресстчихсэн явж байгаа бол очиж тэврэлт бэлэглээрэй
2. Дархлааг дэмждэг
Бие биедээ тэврэлт бэлэглэснээр мөн өвчин, нян бактертэй тэмцэж дархлааг дэмждэг гэвэл итгэх үү? Судалгаанаас үзэхэд бие биенээсээ их тэврэлт авдаг хүмүүс, бага тэврэлддэг хүмүүсээс илүү эрүүл, дархлаа сайтай байдаг байна. Тэврэлт цагаан эс ялгаруулдаг булчирхайг дэмждэг учраас өвдөхөөсөө өмнө сайтар тэврэлд, за юу!
3. Сэтгэл гутралыг анагаадаг
Сэтгэл санааг тайвшруулдаг допамин хэмээх бодис тэврэлдэх үед ялгардаг. Тийм учраас бид тэврэлдэх мөчид сэтгэл санаа дээшилж илүү аз жаргалыг мэдэрдэг байх нь. Сэтгэл нь гутарч буй найздаа тэврэлтийг харамгүй бэлэглээрй.
4. Сэтгэл санааг дээшлүүлдэг
Тэврэлт бидний тархидахь серотонинг нэмэгдүүлдэг: Серотонин хэмээх энэ бодис ялгарах үед өөртөө итгэх итгэл нэмэгдэж, сэтгэл санаа дээшилдэг байх нь. Тиймээс серотонин бага байх үед бид ганцаардаж, гунигладаг юм шдээ. Харин тэврэлт бидэнд серотониноо нэмэгдүүлж, ажил хичээл дээрээ амжилт гаргахад хүртэл нөлөөөлдөг гээч.
5. Биеийг амраадаг
Тэврэлдэх үед булчин суларч, ядаргаа тайлагдаж тайвширдаг. Ядарсан, уртаас урт өдрийнхөө дараа хайртай хүмүүсээ очиж тэврээд амраарай!