Хятадын Чончинь хотын метроны зогсоол дээр нэгэн эх цус багадах өвчтэй охиныхоо төлөө хандив цуглуулж байна.
28 настай Чен Дэжуан өнгөрсөн амралтын өдрүүдээр гартаа "10 юаний үнэтэй тэврэлт зарж байна” гэсэн бичигтэй самбар барин зогсчээ. Түүний хажууд амны хаалт зүүсэн дөрвөн настай Нана охин нь сууна.
Чен зүгээр мөнгө гуйхыг хүссэнгүй, хариуд нь чин сэтгэлийн тэврэлт бэлэглэж байгаа гэнэ.
Чен болон түүний нөхөр охиныхоо өвчний талаар өнгөрсөн тавдугаар сард мэджээ. Түүнээс хойш тэд бүх мөнгөө, дээр нь зээл авч охиныхоо эмчилгээнд зарцуулсан байна.
Сүүлд аргаа барсан хоёр ийм алхам хийхэд хүрчээ.
Чен болон түүний охин энэ аргаар цагийн дотор 600 орчим юань цуглуулсан гэнэ. Метронд зорчигч хүмүүс бэлнээр мөнгө хандивлаж, тэдний түүхийг сонссон интернэт хэрэглэгчид онлайнаар эх охин хоёрт хандив өгсөөр байгаа ажээ.
Эх сурвалж: China.Com