|

Цалин цагт нь өгөөгүй бол хожигдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги тооцож олгох ёстой

saikhnaa 2018/06/13 596 0

Цалин цагт нь өгөөгүй бол хожигдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги тооцож олгох ёстой

 

Ажил хөдөлмөр эрхэлдэг хүн бүхний өмнө тулгардаг нэгэн асуудал бий. Тэр бол хөдөлмөрийн хөлс, цалин урамшуулалтай холбоотой хууль тогтоомжийн талаарх мэдлэг мэдээлэл дутмагаас болж хөдөлмөрийн хөлсөө үнэлүүлж чадахгүй тохиолдол байнга тулгардаг явдал юм.

Үүнтэй холбоотой хэд хэдэн мэдээллийг хүргэж байна.

Цалин хөлс гэдэг нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсний төлөө ажилтанд ажил олгогчоос мөнгөн хэлбэрээр олгож буй төлбөр юм. Цалин хөлсний бүрэлдэхүүнд үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулал зэрэг багтдаг байна.

-Нийтээр амрах баярын өдөр ажилласны болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны, илүү цагаар ажилласны нэмэгдлийн доод хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон байдаг. Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтанг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг 2,0 дахин, илүү цагаар болон долоо хоногийн амралгын өдөр ажилласан ажилтанг нөхөн амруулаагуй бол түүнд 1,5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлсэн цалин хөлс олгох ёстой. Хуулиар доод хэмжээг нь тогтоосон нэмэгдэл хөлсний хэмжээг хамтын болон хөдөлмөрийн гэрээгээр нэмэгдүүлэн олгож болно. Харин хуульд заасан хэмжээнээс доогуур хэмжээгээр тогтоож болохгүй.

-Тогтоосон өдөр ажилчдын цалин хөлсийг олгоогүй, саатуулсан бол ажил олгогчоос цалин хөлс олгохыг нийт ажилчид болон ажилтны төлөөлөгчид шаардах эрхтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь нотлогдвол цалин хөлсийг хожигдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги ажил олгочид шүүх ноогдуулж, ажилтанд олгодог. Мөн ажилтны цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгоогүй, саатуулсан албан тушаалтныг 5000-15000 төгрөгөөр шүүгч торгоно.

-Шагнал урамшууллыг мөнгөн бус хэлбэрээр олгож болно. Жишээ нь: гэрийн тавилга, цахилгаан бараа гэх мэт. Харин хөдөлмөрийн дотоод журам, хамтын болон хөдөлмөрийн гэрээ, эсвэл шагнал урамшуулал олгох тусгай журамтай бол уг журамдаа шагнал урамшууллыг мөнгөн хэлбэрээр олгохоор харилцан тохиролцсон бол заавал мөнгөн хэлбэрээр олгох ёстой.

Санал болгох

Сэтгэгдэл

top