Элсэх хүсэлт гаргах: Элсэлтийн бүртгэл орон даяар 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагт нээж, 7 дугаар сарын 2-ны өдрийн 12.00 цагт хаах бөгөөд орон даяар https://burtgel.num.edu.mn хаягаар явагдана. Шинээр бүртгүүлэгч нь элсэлтийн системд нэвтрэхдээ БҮТ-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрнэ.
Бүртгүүлэгч
нь хэдэн ч бүрэлдэхүүн/салбар сургуульд бүртгүүлж болох ба бүртгэлийн
хураамж 9000 төгрөг, орон нутгийн салбар сургууль 1000 төгрөг байна.
Бүртгэлийн хураамжийг онлайнаар болон paybill хэлбэрээр төлж бүртгэлээ
баталгаажуулна.
Элсэгчийг
шалгаруулах: Элсэлтийн бүртгэл хааснаас 1 өдрийн дараа элсэлтийн систем
бүртгүүлэгчийн ЭЕШ-ын дүн, шалгалт өгсөн газрыг БҮТ-өөс татан авч,
холбогдох тооцооллыг хийж, онооны жагсаалтыг бүрэлдэхүүн/салбар
сургуулиар гаргана. Элсэх хүсэлт гаргагч нь хяналтын тоонд багтсан
эсэхээ элсэлтийн системд нэвтэрч шалгана.
МУИС-ийн босго оноо хангаж, элсэлтийн бүртгэлийн системд элсэх хүсэлт гаргасан, бүртгүүлэгчдийг жагсаана.
Элсэх
эрх олгох: Элсэх эрх олгох үйл ажиллагаа орон даяар
http://burtgel.num.edu.mn хаягаар явах ба хяналтын тоонд багтсан элсэх
хүсэлт гаргагч 24 цагийн дотор тухайн элсэн суралцах гэж буй
бүрэлдэхүүн/салбар сургуулийн Удирдах зөвлөлөөс баталсан 1 багц цагийн
төлбөрийг онлайнаар болон paybill хэлбэрээр төлж элсэх эрхээ
баталгаажуулна.
Хэд
хэдэн бүрэлдэхүүн/салбар сургуулийн хяналтын тоонд багтсан элсэгч нь
зөвхөн нэг бүрэлдэхүүн/салбар сургуулийг сонгох ба тодорхой нэг хөтөлбөр
сонгож элсэхгүй, бүрэлдэхүүн сургууль/салбарт элсэнэ.
Элсэгчийг
бүртгэх: Элсэгчид нь 2018 оны 8 дугаар сарын 13-24-ний хооронд ажлын
цагаар холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн бүрэлдэхүүн/салбар сургуулийн
сургалтын албанд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Ирэхдээ
http://burtgel.num.edu.mn хаягаар нэвтэрч бүртгэлийн цахим маягт
бөглөсөн байна.
Иргэний
үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах баримт бичиг эх хувь (төрсний гэрчилгээ,
гадаад паспорт), хуулбарын хамт (ар, өвөр талыг нэг нүүрт багтаах);
МУИС-д суралцах гэрээ (элсэлтийн системээс татан авч, ар өвөргүй хэвлэнэ);
Бүрэн
дунд боловсролын гэрчилгээ эх хувь, хуулбарын хамт (ар, өвөргүй багтаан
хувилсан байх, хэрэв түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн бол гэрчлэх
баримт бичгийн эх хувь, хуулбарын хамт авчрах);
ЭЕШ-ын батламж эх хувь, хуулбарын хамт;
Цээж
зураг 2 хувь, оюутны үнэмлэхийн шаардлагад нийцсэн цээж зураг файл
хэлбэрээр (сүүлийн 3 сард авахуулсан) эдгээр бичиг баримтыг битүүмжлэл
сайтай хавтсанд хийсэн байна.
Эх сурвалж: www.assa.mn