|

Хөлбөмбөгийн тухай онигоо

saikhnaa 2018/06/21 913 0

Хөлбөмбөгийн тухай онигоо

Хөлбөмбөгийн тухай хэдхэн онигоо.

1.Дэлхийн аварга үзэж суусан нөхөр нь пиво авахаар гал тогоондоо ортол эхнэр нь шатсан ламп солихоор гурван давхар сандал дээр дэнжигнэн зогсож байв.Эхнэр:
-Хайраа би хэрвээ унаад бэртчихвэл тоглолтоо дуусгаад түргэн дуудчихаарай за!

2.Саятан болохыг хүсвэл” нэвтрүүлгийн сүүлийн асуулт:
- Та хөлбөмбөгийн хорхойтон гэсэн байх аа? гэж хөтлөгч асуув.
- Тийм.
- Тэгвэл та тун азтай юм. Асуулт таны сайн мэдэх зүйл таарлаа.
-Хөлбөмбөгийн хаалганы тор хэдэн нүхтэй вэ?

3.Япон, Орос, Монголын шигшээ багийн дасгалжуулагчид бурхантай уулзаж гэнэ.Эхлээд Япон асуув:
- Бид хэзээ Роналдо шиг тоглогчтой болох вэ?
- 50 жилийн дараа.
- Би тэр үед байхгүй болчих юм байна.
Орос дараагаар нь:
- Бид хэзээ дэлхийн аваргад шөвгийн 4-т үлдэх бол?
- 50 жилийн дараа.
- Би тэр үед байхгүй болчих юм байна.
Монгол сүүлд нь асуужээ:
- Бид хэзээ дэлхийн аваргад оролцох бол?
Бурхан:
- Би тэр үед байхгүй болчих юм байна.

Санал болгох

Сэтгэгдэл

top