Домогт хөлбөмбөгчин Дэвид Бекхэм саяхан "ABC News"-т ярилцлага өгчээ.
Энэ үеэр Дэвид өөрийнх нь алдар цуу, хөлбөмбөгийн амжилт төрсөн
хүүхдүүдэд нь садаа болдог талаар үнэнээ ярилаа.
Дэвид Беххэм "Хөвгүүдийн маань нэг надад хандан "Аав аа, би цаашид хөлбөмбөг тоглохыг хүсч байгаа эсэхээ мэдэхгүй байна" гэж хэлэхэд түүний энэ үг миний зүрхийг зүсэх шиг л болсон. Тэр үүнийгээ тайлбарлан "Намайг хөлбөмбөгийн талбай дээр гарч ирэх бүрд л бүгд "Энэ бол Дэвид Бекхэмийн хүү" гэцгээдэг. Хэрэв би тан шиг сайн тоглохгүй л бол тэд намайг муу тоглолоо гэдэг гэж хэлсэн дээ. Харин би түүнд "За, тэгвэл үүгээр л зогсооё. Чи өөрөө хүсч байгаа л бол хөлбөмбөг тогло" гэсэн дээ" хэмээн өгүүлэв.
Алдартай тамирчны 3 хүү гурвуулаа одоо "Арсенал" хөлбөмбөгийн клубт хичээллэж байгаа билээ. 13 настай Ромео нь "U13s" багт, харин 10-тай Круз нь багачуудын "U10s" багийн гишүүн. Харин Дэвидийн ууган хүү,16-тай Бруклин бүтэн жилийн турш премьер-лигт байсан ч түүний гэрээг сунгаагүй юм.

Бруклин төгсөлтийн шалгалтаа өгсний дараахан Холливудын
загварын агентлагтай гэрээ байгуулсан билээ. Тэгэхээр Дэвид том
хүүгийнхээ талаар ингэж ярьсан байх магадлалтай.