|

Жессика Билл: Миний зүрх хайраар бялхаж байна

namuunaa 2015/09/03 843 3

Холливуудын сайхан хос гэгддэг дуучин Жастин Тимберлайк, жүжигчин  Жессика Билл нар энэ оны дөрөвдүгээр сард анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ. Удаан хугацааны турш хэвлэлд ярилцлага өгөөгүй Жессика Билл "People” сэтгүүлд хувийн амьдрал, уран бүтээлийнхээ талаар ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

6r1b245e4gupal89b8bvkomj4h

Силас Рандал сайн биз дээ. Таны хүү бараг олны өмнө гардаггүй учир бид ямар төрхтэй гэдгийг нь сайн мэдэхгүй. Силас хэнтэй адилхан бэ?

-Миний бодлоор аавтайгаа адилхан. Миний үсний өнгө бор, Тимберлайкийнх алтан шаргал өнгөтэй. Мөн арьсны өнгө нь цайвар. Хүүгийн минь үс, арьсны өнгө аавтайгаа тун адилхан. Хамар, уруул нь надтай төстэй. Энэ үгийг олон хүнээс сонссон.

-Та төрснийхөө дараа хүүтэйгээ авахуулсан зургаа нөхрийнхөө инстаграмд байршуулсан. Ихэнх одод шинэхэн хүнийнхээ зургийг алдартай сэтгүүлүүдэд өндөр үнээр зардаг. Гэтэл та олон нийтийн сүлжээгээр хүүгийнхээ зургийг дэлгэсэн?

-Намайг жирэмсэн боллоо гэх мэдээлэл цацагдаж эхэлсний дараа хэдэн  сэтгүүлээс залгасан гээч. Бараг 50 гаруй байх. Би энэ тухай Тимберлайкт хэлэхэд тэр их уурласан. Тэгээд л хүүгийнхээ анхны зургийг сэтгүүлд өгөхөөс татгалзаж, инстаграмдаа байршуулахыг хүссэн. Би Тимберлайкийн шийдвэрийг хүндэтгэсэн. Хүүгийнхээ хоёр дахь зургийг Тимберлайк олон улсын аавуудын өдрөөр твиттертээ байршуулсан. Бидний хувийн амьдралыг сэтгүүлчид, олон нийт хүндэлвэл бид ч гэсэн уян хатан байх болно.

3mdr5mbop73ml3nhc9kthff419-

Та өдөр бүр Силастай хамт байгаа юу?

-Тиймээ. Төрснөөс нь хойш хамт байна. Хүүгээсээ өдөр бүр аз жаргалыг мэдэрч, гайхалтай байна. Силас миний хэвлийд ирсэн өдрөөс би жаргалдаа умбах болсон.

-Ээж болох ямар байна?

-Би өглөө бүр энэ хөөрхөн хүү надаас төрсөн гэж үү гэж боддог. Үнэхээр хөөрхөн. Заримдаа энэ жаргал минь алга болох вийдээ гэхээс айдаг. Ээж болох эрсдэлтэй бас их хөгжилтэй мэргэжил гэдгийг өдрөөс өдөрт ойлгож байна. Хамгийн гол нь би өдөр бүр сайхан энергиэр цэнэглэгдэж байгаа.

-Силасаас болж Тимберлайк хэд хэдэн гэрээнээс татгалзсан. Тэр хүүгээсээ хол байхыг хүсэхгүй байгаа учир ганц, хоёр чухал ажлаасаа татгалзаж, студид өнгөрүүлэх цагаа гэртээ хүүгийнхээ дэргэд өнгөрүүлэх болсон. Тэр дуучин учир хүүдээ бүүвэйн дуу дуулж өгөхөөс татгалздаг. Учир нь Тимберлайк байнга дуулдаг. Бид хамтдаа амьдарч эхэлснээс хойш гэртээ дуулахаа больсон.

Хэн Силаст бүүвэйн дуу дуулж өгдөг вэ?

-Би Тимберлайкийн дууг уянгын хэмнэлд оруулаад л хүүдээ дуулж өгдөг. Миний дуулахыг сонсоод Тимберлайк хүүдээ "Энэ миний дуу” гэж хэлдэг. Үнэхээр инээдэмтэй. Миний зүрх хайраар бялхаж, би өөрийгөө энэ ертөнцийн хамгийн аз жаргалтай бүсгүйгээр төсөөлдөг. Энэ хоёр залуу миний сэтгэлийг өдөр бүр дулаацуулдаг.

attends the 55th Annual GRAMMY Awards at STAPLES Center on February 10, 2013 in Los Angeles, California.

attends the 55th Annual GRAMMY Awards at STAPLES Center on February 10, 2013 in Los Angeles, California.

-Таныг харахад төрөөгүй мэт харагдах юм. Яаж ийм хурдан хугацаанд турсан юм бэ?

-Жирэмсэн байхдаа их таргалсан. 20 гаруй кг нэмсэн. Төрснийхөө дараа эрчимтэй дасгал хийж, эрүүл хүнс хэрэглэх болсон.

Жил орчим уран бүтээлд тоглосонгүй. Ямар уран бүтээлээр холливуудад эргэн ирэх төлөвлөгөөтэй байна?

-Энэ хугацаанд олон найруулагчаас киноны санал авсан. Одоогоор судалгааны ажил дээрээ явж байна.

-Таныг эзгүй байхад Тимберлайк хэд хэдэн кинонд тоглож, жүжигчний карьерээ эхлүүлсэн?

-Би Тимберлайкийн тоглосон киног үзэх дургүй. Учир нь тэр дуулах үедээ гайхалтай харагддаг.

Эх сурвалж: www.shuud.mn

Санал болгох

Сэтгэгдэл

top