Эрдэнэт үйлдвэр ХХК, компанийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2014-2015 оны хамтын гэрээний биелэлтийг гаргах, шинэчлэн байгуулах хамтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдлаа.
Үйлдвэрчний
эвлэлийн холбооны ажлын хэсгийг Баяжуулах фабрикийн ҮЭ-ийн хорооны
дарга Б.Төгсбаяраар ахлуулан 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав. Ажлын
хэсэг хамтын гэрээний биелэлтийг гаргаж дүн шинжилгээ хийх бөгөөд
ажилчдаас шинэчлэн байгуулах хамтын гэрээнд оруулах санал хүсэлтийг авч
нэгтгэх аж.