Улаанбаатар Дулааны сүлжээ компанийн салбар хариуцсан дарга Л.Амарбат, П.Болдбаатар, хяналтын инженер Д.Баярсайхан нарыг бусдаас хахууль авсан хэргээр Авлигатай тэмцэх газраас шалгаж байгаа талаар мэдээлж байв. Тодруулбал, тэд тус бүр 10 сая төгрөгийн хахууль авсан байж болзошгүйг мэдээлсэн юм.
Уг хэргийн шүүх хурал болж, "Хахууль биш, бэлэг сэлт авсан” хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин АТГ-аас уг тогтоолыг сөргүүлэн "Хахууль биш юм бол 10 сая төгрөгийн бэлэг сэлт нь бэлэг авахыг хориглосон хязгаарлалтыг зөрчсөн үү” гэдгийг тогтоолгохоор шүүхэд ханджээ. Шүүх бүрэлдэхүүн "Бэлэг сэлтийн хязгаарлалтыг зөрчсөн хэмээн үзэж, тус бүрийн 10 сая төгрөгийг хураан улсын орлого болгожээ. Түүнчлэн ашиг сонирхлын зөрчлийн хуулийн 29.1 дүгээр зүйл заалтаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгон шийтгэсэн байна.
http://time.mn/n/mJc