|

ӨӨРСДИЙГӨӨ ХУУРАГЧ СҮРЭГ

saikhnaa 2018/07/05 454 0

ӨӨРСДИЙГӨӨ ХУУРАГЧ СҮРЭГ

-
Би 15 жилийн өмнөөс л ярьдаг байсан юм. Чиний мөрөөдөл биелсэнгүй гэж тавлуулахаас ч айхгүй ярьдаг юм. Мөрөөдлөө хэлэхгүй ээ гэдэг ангиллын хүн би лав биш. 
-
Жинхэнэ мэдлэгийг чанартай олгочихдог, бас хачирт нь болж өгвөл атга чимх ёс суртахууны үрийг юу ч уншиж дасгалжаагүй, атар онгоноороо яваа махан толгойт тархинд нь суулгачихдаг тийм их сургуулийг байгуулахсан гэж мөрөөддөг байв.
-
Хэрэв мэдлэг авч чадахгүй, сурах идэвх чармайлтгүй, хэлсэн ном уншихгүй ирэх юм бол, залхсан шинжтэй эвшээгээд байх юм бол мөнгөө төлсөн төлөөгүйг нь үл харгалзан хасаж байдаг их сургууль бий болговол алсдаа өгөөж нь их...
-
ТИЙМ СУРГУУЛЬ ХЭРЭГТЭЙ.
-
Ийм юмнууд их сургууль нэртэй амбаарнууд руу материал голохгүй зүтгээд байхаар улс ухрахаас өөр яах вэ дээ. Хуурамч хутагт хувилгаад, шав тавих ёслол руу гулсахаас өөр яах вэ. Ийм юмнууд 4 жил зүгээр мөнгөө төлж бөгснийхөө дулаанаар сандал бүлээцүүлснээр чанаргүй хавтасны голнууд төрнө. Авилгач, хахуульч, хуйвалдагч, өнгөтэй нэгнээ дэгээдэгч, ёс суртахуунгүй, мухар сүсэгтэн, төрийн ажилд хутагт хувилгаан хольж бантагнуулагч төрдөг санагддаг...
-
2018-07-04

Badam Purev

Санал болгох

Сэтгэгдэл

top