Гайтигийн томоохон хотуудад шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэн, олон мянган иргэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан талаар "CNN” агентлаг мэдээллээ.
Нийслэл Порт-о-Принц хотноо болсон эсэргүүцлийн жагсаал хяналтаас гарч, цагдаагийнхан болон иргэдийн хооронд мөргөлдөөн үүсчээ. Жагсагчид замдаа таарсан дэлгүүрийг тонон дээрэмдэхээс гадна, хэд хэдэн автомашиныг шатаасан гэнэ.
Жагсагчдыг Порт-о-Принц хотын олон улсын нисэх буудалд хүрэхээр урьдчилан сэргийлэн, цагдаагийнхан хамгаалтад гарчээ.
Бензин 38 хувь, дизель түлшний үнэ 47 хувиар өссөн нь иргэдийг дургүйцлийг дээд цэгт нь хүргэжээ.
Гайтид суугаа АНУ-ын Элчин сайд уг жагсаалын талаарх мэдээллийг твиттер хуудсаараа тарааж, улмаар тус улсад ажиллаж, амьдарч буй иргэдийг хэсэг хугацаанд аюулгүй газар байршихыг анхааруулсан байна.
Гайтигийн Ерөнхий сайд бинзений үнийг хэсэг хугацаанд өсгөхгүй гэдгээ амлаж, жагсаал зохион байгуулагчидтай түр эвлэрчээ.
Б.Дэлгэрцэцэг
http://www.shuud.mn/a/498795