Ядарсан нүд, хагас арилсан хумсны будаг… Эрэгтэй хүнийг сонирхохоо болих үе эмэгтэй хүнд ирдэг. Тэр нас эмэгтэй хүн болгонд адилгүй. 30,40 нас уу аль эсвэл цэвэрших үе, тэтгэвэрт гарах нас.
Үүнийгээ эмэгтэй хүн хэрхэн мэдэх вэ? Зүрхээ түгжээд өдөр болгон түгжээтэй байгаа эсэхээ шалга.
Эрчүүдэд итгэхгүй, аальгүй нүдний харц чулуудахгүй, хөлөнд нь эрэгтэй хүн сөгдөж гуйсан ч хүлээж авахгүй.
Одоо "ТҮГЖЭЭТЭЙ ЗҮРХНИЙ”-ний талаар ярилцъя. Ийм эмэгтэйчүүд ямар харагддаг вэ?
Үнэндээ
тэд "ЭГЧ НАР” болдог. Үүнд ямар ч шинэхэн алим тус болохгүй: залуу
болгох ботокс, алтан маск, хоолны дэглэм, сүүтэй ванн хэрэглээ ч гэлээ
нүд нь гялалзахгүй, цангинасан инээд хөөрөөр гэрэлтэхгүй.
Дурласан эмэгтэй ямар харагддагийг та анзаарсан уу?
Харилцуурны утсыг хуруугаараа эргүүлэх эмэгтэйг хэлдэг юм.
Хаврын үдшээр хүзүүгээрээ ягаан ороолт сул хаяж хөнгөн алхах тэр л эмэгтэй.
Хайр дурлал хүнийг далавчтай болгодог.
Яг л ид шидийн дохиур шиг. Гэхдээ зөвхөн нээлттэй зүрхэнд л ажиллана.
Хайранд итгэж, хайр дурлалаас айдаггүй бүсгүйчүүдэд.
Бусад нь тоосондоо дарагдаж хаягдсан мэт л… Ямар дүгнэлт гарч байна:
ЖИНХЭНЭ ЭМЭГТЭЙ ХҮНД ЭР ХҮН БАЙНГА ХЭРЭГТЭЙ.
Эрэгтэй хүнийг сонирхохоо болих нас гэж байхгүй. Эрэгтэй хүн хэрэггүй гэж бодож байгаа бол аль хэдийн нөгөө "ЭГЧ" болжээ гэдэг аж.