|

ХУУЧНААСАА САЛЖ ЧАДДАГГҮЙН БАЛАГ ИХ

saikhnaa 2018/08/07 431 0

ХУУЧНААСАА САЛЖ ЧАДДАГГҮЙН БАЛАГ ИХ

-
Багшийн цалин нэмүүлэх түр хороо гэж байгууллага Багш нарын төлөөллийг их хуралд оруулахын төлөө гэж гэнэ. Хуучнаасаа салдаггүй, үзсэн, дуулсан, уншсан хэд нь өнөө л нэг 70 жилийн номлол дотроо эргэлдсэн хүмүүс их юм.
-
Багш нарын төлөөлөл тэнд суухаар яах юм бэ? Юугаар гийгүүлэх юм бэ? Багш нарын цалинг нэмэх юм уу?
-
СУУСАН НЭГ НЬ ХАГАРТАЛ БАЯЖИЖ ТЭСРЭХ ШАХААД БУУНА. Өөр гийгүүлэх юм тэрнээс огт гарахгүй.
-
Тэнд өмнө нь шүлэгч, хоньчин, хөгжмийн зохиолч, захын эзэд сууж байсан. Одоо бөхчүүд орсон. Тэд нар нь одоо юугаар гийгүүлж байна? Өмнө нь юугаар гийгүүлсэн билээ? Соц үе шигээ салбар бүрийн төлөөлөл оруулж бүх төлөөллийн бөгс суудгаараа төрийн эрхээ бид бүгдээрээ барьж байна гэж харуулах маркаар ярих гэж байгаа бол тэр том эндүүрэл.
-
ТЭНД БАГШ СУУХААР ЦАЛИН НЭМЭГДЧИХ НЬ ГЭДЭГТ БИ ИТГЭДЭГГҮЙ.
-
Тэгдэг юм бол орцны жижүүр 5-ыг, хогийн цэг дээр хог түүгчдээс 5-ыг 2020 оны сонгуулиар их хурал гэгч жонхуундаа шууд оруулъя. Орцны жижүүр нарын орлого нэмэгдээд орцны шатны дорх цонхгүй жижиг зайд амьдардаггүй болчих байх. Гэр оронтой болох нь. Хог дээр хог түүдэг хүн ч байхгүй болж таарах нь.
-
Дандаа хуучнаа тойрч эргэлдэх юм. Зоосон газраасаа холдох боломжгүй оршуулгын газрын сэнс шиг.
-
2018-08-06

 

Санал болгох

Сэтгэгдэл

top