|

Сэлэнгэ аймгаар цочир хүйтрэнэ

nomun 2018/09/10 209 0

 

Сэлэнгэ аймгийн нутгаар энэ сарын 10-наас 11-нд шилжих шөнө хөрсөн дээр цочир хүйтрэхийг аймгийн УЦУОШГ-аас малчид, тариаланчдад хандаж сэрэмжлүүлж байна.


Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр ялимгүй бороо орно. Өдөртөө бүх сумдын нутгаар бороо орно. Салхи баруунаас 6-11 м/сек. Агаарын температур шөнөдөө 7-12 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.


2018 оны 9 дүгээр сарын 11-нээс 9 дүгээр сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар 11, 13-нд бүх сумдын нутгаар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд салхи баруунаас 4-9 м/сек. Агаарын температур шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

Сэлэнгэ аймгаар цочир хүйтрэнэ

 

Санал болгох

Сэтгэгдэл

top