Хувьцааны дэлгэрэнгүй мэдээлэл болон өөрийн хувьцааг шалгах зааварчилгаа
Монгол Улсын Засгийн газар 2012 онд "Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон.
Ингэснээр нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа ногдсон бөгөөд 2012 оноос өмнө төрсөн бид өөрсдийгөө азтайд тооцох учиртай. "Эрдэнэс Таван Толгой” ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай бөгөөд үлдсэн 80 хувийг Монгол Улсын Засгийн газар, ААН-үүд эзэмшиж, биржид арилжаалахаар анхлан төлөвлөсөн. Тухайн үед Засгийн газраас 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон байдаг.
Та 1072 ширхэг хувьцаагүй юм биш биз?
Сонгуулийн амлалт, эрдэнийн хувь хишиг, оюутны сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалд, ахмадын тэтгэвэрт хэрвээ та хувьцаагаа зарцуулсан бол танд 1072-оос бага тооны хувьцаа байгаа бөгөөд энэ нь та хувьцааныхаа оронд хэдий хэмжээний хувь хишиг хүртсэн байна тэр хэмжээгээрээ хувьцааныхаа тооноос хасуулсан гэсэн үг.
Доорх хүснэгтээс хасалт хэрхэн хийгдсэнийг тооцож хараарай.
Салбар | Зарлага | Үлдэгдэл хувьцаа |
Сургалтын төлбөр | 2011, 2012 онд сургалтын төлбөрийн 500 мянган төгрөгөө хувь хишгээс төлүүлсэн оюутнууд хувьцаа байхгүй. | 0 ширхэг хувьцаа |
Сургалтын төлбөр | Хэрэв та тухай жилүүдэд зөвхөн нэг жил сургалтын төлбөрөө төлүүлсэн бол 536 ширхэг хувьцаатай.
|
536 ширхэг хувьцаа |
Халамж | Хөгжлийн бэрхшээлтэй болон ахмадууд нэг сая төгрөгийн хувь хишиг хүртсэн бол хувьцаа байхгүй.
|
0 хувьцаа |
Даатгал | 2011 онд эрүүл мэндийн даатгалд 9 ширхэг хувьцаагаа зарцуулсан иргэд 1,063 ширхэг хувьцаатай.
|
1063 ширхэг хувьцаа |
Харин үлдсэн иргэд 1,072 ширхэг хувьцаатайгаа үлдсэн.
ЭТТ хувьцаа хуваарилагдсан гэдэг нь та хувьцааныхаа жинхэнэ эзэн болчихлоо гэсэн үг биш.
Та брокер дилерийн компанид хандаж, төвлөрсөн хадгаламжийн данс нээлгээд хувьцаагаа баталгаажуулах, өөрийн эзэмшлийн болгох ёстой. Хэрвээ танай арилжаа хийдэг данстай бол таны ЭТТ хувьцаа тухайн дансантай тань холбогдсон гэсэн үг.
Тэгвэл та дансаа нээлгэвэл таны үнэт цаасны дансанд Эрдэнэс таван толгойн хувьцаа тань байрших бөгөөд Засгийн газраас шийдвэр гарч арилжаа эхлэх үед та хувьцаагаа зарцуулах эрхтэй болох юм, харин тэр хүртэл хүлээх л үлдлээ.
Та хэдэн ширхэг хувьцаатайгаа яаж шалгах вэ?
Та одooгийн байдлаар ЭТТ-н хэдэн ширхэг хувьцаатайгаа мэдэхийг хүсч байгаа бол дараах алхмуудаар шалгаарай.
Алхам 1 – Гар утсаар шалгах (150 төг/нэг мэссэж)
Монгол | Латин | Монгол | Латин | Монгол | Латин |
А | A | Л | L | Х | KH |
Б | B | М | M | Ц | TS |
В | V | Н | N | Ч | CH |
Г | G | О | O | Ш | SH |
Д | D | Ө | O | Ш | SH |
Е | YE | П | P | Ъ | i |
Ё | YO | Р | R | Ь | I |
Ж | J | С | S | Ы | Y |
З | Z | Т | T | Э | E |
И | i | У | U | Ю | YU |
Й | i | Ү | U | Я | YA |
К | K | Ф | F |
Алхам 2 – Онлайнаар шалгах
-Дараах вэб хуудсанд хандаж Эрдэнэс таван толгой хувьцаа шалгах цэс руу орж өөрийн регистрийн дугаараа хийгээд шалгах боломжтой.