|

Гус Хиддинк Хятадын шигшээг дасгалжуулна

nomun 2018/09/12 613 0

Голландын домогт дасгалжуулагч Гус Хиддинк БНХАУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийг дасгалжуулахаар болсон байна. "The Times” сонинд мэдээлснээр голланд эр Орос, Англи, Саудын Арабын клубийг дасгалжуулах саналаас татгалзан Хятад улсыг сонгожээ.

Эх сурвалжид өгүүлснээр Хиддинк Хятадын шигшээ багийг 2020 оны олимпын наадамд бэлдэх бөгөөд ирэх сараас албан ёсоор ажилдаа орох гэнэ. Өдгөө 71 настай Гус Хиддинк Голланд, ОХУ, Турк, БНСУ зэрэг орны хөлбөмбөгийн шигшээ баг, "Реал Мадрид”, "Челси” зэрэг багийг дасгалжуулан амжилтад хүргэсэн хөлбөмбөгийн алдартай мэргэжилтэн юм.

Гус Хиддинк Хятадын шигшээг дасгалжуулна

 



Санал болгох

Сэтгэгдэл

top