Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын гуравдугаар багт таван давхар нийтийн орон сууцны дөрвөн давхрын цонхоор бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг энэ сарын 12-ны өдрийн 13:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн таван алба хаагч, нэг автомашинтай 1,2 км замыг туулан 13:03 цагт очиход тус байрны оршин суугч иргэн Б-гийн хүү Ж /5 настай, эрэгтэй, гэртээ ганцаараа цоожлогдсон/ цонхны гадна талын тавцан дээр зогсож байсныг аварч ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.