НийслэлийнМАН-ынбага хурал энэ сарын 21-ндболно. Уг хурлаар хотын намын хорооныдаргийгсонгох юм. Энэ оны зургадугаар сараас эхлэн зарлагдсан уг хуралдаан хэдэнтээ зарлагдан цуцлагдсан хэдий ч хотын дарга НийслэлийнМАН-ынбага хурал энэ удаад яг тав товлосон хугацаандаа болно хэмээн мэдэгдсэн.
Ц.Сандуй огцорсноос хойш эзэнгүй байгаа НийслэлийнМАН-ынхорооны даргын суудлын төлөөх "дайн”-д хотын дарга С.Батболд, УИХ-ынгишүүн, Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар хүч үзнэ гэх мэдээлэл бий.
Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар НийслэлийнМАН-ынэдгээр гишүүд аль аль нь өөрийн гэсэн албан тушаал, бэл бэнчинтэй хүмүүс. Эдгээр хоёр эрхэмд дахин дарга гэх албан тушаалын суудал өгөх нь зарчмын хувьд зохимжтой юу гэсэн жигжугяриа ч хөвөрсөн. Яг энэ асуудлаарМАН-ынханөнгөрсөн хавар шаардлага тавьж жагсаал ч хийж байсан удаатай.
Угтаа ажлыг хийсэн шиг хийдэг,зангарагтайноёныг нийслэлийн намаа удирдуулах ёстой. Энэ байр суурийг зарим гишүүд дэмжсэнээ илэрхийлсэн бол зарим нь намын удирдлагадаа энэ тухай "сэмхэн” захиа илгээсэн байна.
Тодруулбал, Хотын дарга Ц.БатбаярМАН-ындарга М.Энхболд Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Амарбаясгаланнарт захидал өгүүлсэн нь ил болсон байна. Ямартай чМАН-ынгишүүд удирдлагадаа нууц захидал хүртэл бичиж байгаагаас харвал энэ сарын 21-ндболохМАН-ынхорооны даргын ширүүхэн өрсөлдөөнд дээрх хоёр хүнээс гадна нууцлаг нэгэн ноёнтон өрсөлдөж магадгүй гэх цагаахан хардлага гарч байгаа юм. Тулаанд хэн ялахыг МАН-ын гишүүдийг илгээсэн захидал шийдэх үү? Бодитоор өрсөлдсөн нэгэн тодрох нь уу гэдгийг харах л үлдлээ.
Т.Номун