ОюуТолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө буюу 2 дахь шатны хөрөнгө оруулалттай холбоотой маргаан улс төрийн хүрээнд ид өрнөж байна. Тэгвэл 2013 оны 3 сарын 25-нд тухайн үеийн Шадар сайд, Сангийн Сайд, Уул уурхайн сайд нарын хамтарсан тушаалаар байгуулагдсан "Оюу Толгой" ХХК-ийн анхан шатны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг шалгах ажлын хэсгийн шалгалтын дүнг Sonin.mn сайт анх удаа дэлгэж байна.Эрхэм уншигч та өөрөө дүгнэлтээ хийх буй за. Уг материал "НУУЦ” гэсэн тодотголтой байсан ч УИХ-ын гишүүн Г.Уянга нууцлах шаардлагагүй хэмээн үзэж олон нийтийн хүртээл болгохыг зөвшөөрсөн юм.