Нурууны нугалам болон нугалам хоорондын жийргэвч, түүний завсар байдаг шингэний эмгэгийг остеохондроз гэдэг.Энгийнээр нуруу хүзүүний үе шохойжих гэж ойлгож болно. Нурууны нугалам хоорондын жийргэвч болон шингэн нь нугалам ясыг хооронд нь үрэлцүүлэхгүй байх, чөлөөтэй хөдөлгөөн хийх, нурууны уян хатан байдлыг үндсэн үүрэгтэй.
Остеохондроз өвчний үед нугалам хоорондын шингэн багасах, алга болох,мөгөөрсөн эдийн уян чанар алдагдаж хатуурах, ясжиж, нурууны бүтцэд өөрчлөлт орж болох аюултай.
Шалтгаан:
- – Насжилт: Хүний нас ахих тусам нурууны ясны тэжээл багасаж, хөгшрөл явагдах ба тухайн эрхтэн элэгдэх үйл явц хүчтэй болдог.
- – Хоол тэжээл: Яс, мөгөөрсний бүтцэнд орж, хэлбэрийг тогтоож байдаг шимт бодисуудыг өдөр дутмын хоол хүнсээр хангалттай хэмжээгээр эсвэл огт хэрэглэхгүй байх. Тухайлбал толгой, шийр нь үений жийрэг, мөгөөрсөнд шаардлагатай шимт бодисоор хамгийн баялаг.
- – Хөдөлгөөний дутагдал: Ажил, амьдралын онцлог, хэв маягтай холбоотойгоор байнгын удаан хугацаагаар хөдөлгөөнгүй суух, буруу суух, зэрэг нь хүзүү, нурууны хэвийн байрлалыг өөрчлөх /мурийх, бөгтийх/, нугалам хоорондын зай багасаж, нугаламын ёроолоос гардаг мэдрэлийн судал болон цусны судсыг дарах шалтгаан болно
- – Эмх замбараагүй, байнгын хэт их хөдөлгөөн нь энэ өвчнийг үүсгэх шалтгаан болдог. Энэ шалтгаан нь гэрийн эзэгтэй нарт их тохиолддог. Учир нь тэд өдөр дутам тасралтгүй хөдөлгөөнтэй байдаг билээ.
- – Гэмтэл авах Хүзүү нуруундаа авсан бага хэмжээний гэмтэл нь ясны бүтэц өөрчлөгдөхөд нөлөөлөөгүй боловч гэмтсэн газрын булчин хүчтэй агшиж, байнгын чангаралтай байх нь тухайн хэсгийн цусан хангамжийн дутагдалд оруулдаг.
- – Том хэмжээний гэмтэл нь ясны бүтцийг алдагдуулдаг бөгөөд яс нь бороолж эдгэхдээ нурууны нугалам хоорондын завсаргүй, нугаламууд хоорондоо шахагдах нөхцөл үүсгэдэг
Илрэх шинж:
- – Хүзүү хөшнө
- – Мөр хөшиж, булчин зангирч, чангарана
- – Халуу оргино
- – Мөр даагдахаа болино
- – Хүзүү хөшиж булчин чангарснаас цусан хангамж дутсанаас толгой өвдөх, даралт ихсэх шинж гарна.
- – Өвчин хэт хүндэрсэн үед зүрхээр хатгах гэх мэт зүрхний өвчний шинж гардаг.
- – Хүзүү хөших, өвдөх зовиурын улмаас нойргүйдэж болно
Дээр дурдсан эхний 3 шинж тэмдэг нь остеохондроз өвчний эхэн үед илэрдэг бөгөөд бид ихэнхи тохиолдолд хуян хөөрөх гэж ярьдаг.
Авах арга хэмжээ
- – Голлох шалтгааны дийлэнхи хувийг хөдөлгөөний дутагдал эзэлдэг тул гүйх, алхах зэрэг идэвхитэй хөдөлгөөн хийх хэрэгтэй. Идэвхитэй хөдөлгөөн нь остеохондроз өвчнөөс урьдчилан сэргийлэх төгс арга юм.
- – Хүзүү мөр байнга хөших, чангарах зовиур илэрсэн үед хүзүүний дасгалыг байнга, тогтмол хийж байх шаардлагатай.
Хүзүүний дасгалыг доорхи видеоноос үзээрэй
- – Ширээний ард зөв суух нь энэ өвчнөөс сэргийлэх гол аргын нэг болно.
- – 30 минутаас 1 цаг дутам суудлаасаа босч, биеийн чилээгээ гаргах, ажлын байран дээрхи дасгалыг хийх
- – Хүзүү хөших, мөрний булчин зангирах зовиур илрэх үед иллэг хийлгэж, бумба тавиулж, самнуур хийлгэ. Энэ эмчилгээний үед зовиур түр зуур арилах боловч шалтгаан арилаагүй тохиолдолд дахин давтагдах ба остоехондроз оос бүрэн сэргийлэх, төгс эмчлэх арга болж чаддаггүй
- – Булчингийн чангарал, хүзүүний хөшингө ихтэй, дээрхи эмчилгээнд дарагдахгүй бол эмнэлгийн нөхцөлд хүзүү, нурууны татлага хийх, шаардлагатай эмийн бодисыг цахилгаан гүйдлийн тусламжтайгаар биед нэвчүүлэх /электрофорез/ зэрэг физик эмчилгээг эмнэлгийн нөхцөд хийдэг
- – Өвчин улам хүндэрч хүзүү, нурууны нугаламын бүтцэд хэт өөрчлөлт орсон үед түүнийг солих мэс заслын эмчилгээ хийх шаардлага тулгардаг.