|

С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан

nomun 2018/09/24 456 0

С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан

 

"Гэр хороолол хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Батсүхийг өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт /2018.09.19/ саатуулж, 48 цаг хорьсноор энэ сарын 21-ний өдрийн 21:00 цагийн үед сулласан байна. Энэ талаар "Гэр хороолол хөдөлгөөн”-ий тэргүүн Б.Батсүхтэй холбогдож тодрууллаа.

 

-БИ НИЙСЛЭЛИЙН ЗАХИРГАА РУУ ХОЁР ӨНДӨГ ШИДСЭНИЙХЭЭ 
ТӨЛӨӨ СААТУУЛАГДСАН-

 

-Таныг яг ямар шалтгааны улмаас 48 цаг саатуулсан юм бэ?

-Бид Сүхбаатаарын талбайд энэ сарын 19-21-ний өдрүүдэд жагсаал зохион байгуулах хүсэлтээ Нийслэлийн захиргаанд гаргасан юм. Нийслэлээс тодорхой хариу ирээгүй учраас бид 19-ний 11:00 цагийн үед жагсаалаа зохион байгуулж, Нийслэлийн Засаг дарга С.Батболдод шаардлага хүргүүлэхээр очсон. Энэ  үеэрээ Нийслэлийн захиргааны байр руу хоёр ширхэг өндөг шидсэн юм. Тэр үеэр Нийслэлийн хуулийн хэлтсээс хүн гарч ирж, "Танайд жагсаал зохион байгуулах эрх  олгох боломжгүй” гэж хэлсэн. Үүний дараа 12:00 цагийн үед намайг ЦЕГ-ын Хэв журам сахиулах газраас намайг саатуулсан. Үндсэндээ би Нийслэлийн захиргаа руу хоёр өндөг шидсэнийхээ төлөө саатуулагдсан гэж болно.

-Саатуулах явцад хувь хүний эрхэнд халдсан үйлдэл хийсэн хийсэн үү?

-Үгүй.Гэхдээ намайг суллахдаа миний гар утас болон бусад хэрэглэлүүдийг өгөөгүй. Суллагдсан хүнд юмыг нь өгдөг, өгөөч гэсэн шаардлага тавихад өгөхгүй гэсэн. Ийм хууль байдаг юм уу гэсэн чинь "Байдаггүй. Гэхдээ өгөхгүй” гэсэн. Өнөөдөр намайг шүүхээс дуудсан. Мөнгөн торгуул ногдуулах эсвэл 7-30 хоног саатуулах асуудлаар шүүх хурал болох юм байна.

-Та 19-ний өдөр жагсаал зохион байгуулахдаа төрийн албан хаагчийн биед халдсан үйлдэл гаргасан юм уу?

-Огт тийм үйлдэл гаргаагүй. Бид хотын захиргааг өмнө нь Баянхошуу руу нүүлгэх шийдвэр гарчихаад байхад 97 тэрбум төгрөг үрж өөр тийш нь нүүлгэх гэж байгаа нь буруу гэдгийг л илэрхийлэхийг зорьсон.

-Таныг саатуулсан явдлыг улс төрийн зорилготой гэж харж байгаа хэрэг үү?

-Ерөөсөө л тийм ш тээ. Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг саатуулсан. Бид С.Батболдод тэр өдөр шаардлага гардуулах л гэж Нийслэлийн захиргаан дээр очсон төдий. Гэтэл дахин жагсаал зохион байгуулж болзошгүй гэж үзэн, саатуулж байна гэж Цагдаагийнхан надад тайлбарласан. Хүнийг хийгээгүй хэргийн төлөө эрхэнд нь шууд халдаж болохгүй биз дээ. Би тэр саатуулах үндэслэл дээр нь гарын үсгээ зураагүй.


Санал болгох

Сэтгэгдэл

top